Аваад жилийн тэртээ “Ривэр саундс” бааранд БОДОЛ” нэртэй уянгын гоё дуу дуулж, царай зүс, бие хаагаараа гайхуулан гарч ирж байсан дуучин Р.Лхамаагийн амьдрал ихэд нууцлаг байдаг билээ.
Тэгвэл сүүлийн үед дуучин бүсгүй Улаанбаатар хотын амьд хөгжмийн тоглолт хийдэг өндөр зэрэглэлийн нэгэн бааранд дуулж эхэлснээр дахин олны сонирхлыг татах болов.
Өдгөө 50 насыг шүргэж яваа дуучин бүсгүй яг л 30 настай юм шиг цэл залуухан харагдаж, урьдын формоо алдаагүйг хүмуүс шүүрс алдан магтаж, атаархдаг гэнэ шүү. Эрхэм дуучны янаг амрагийн явдал дам сураг, цуу үгэн дунд явдаг ч тухай бүрт нь Р.Лхамаа гадаадад амран стрэссээ тайлчихдаг ажээ.
Одсогоос хэдэн жилийн өмнө түунд нэгэн залуухан хөвгүүн дурлаад амар заяаг нь үзүүлэхгүй багагүй дарамтад оруулжээ. Аргаа барсан бүсгүй өөрт нь дурласан хөвгүүнтэй нүүр тулан уулзахад өсвөр насны тэр хүү дурлалдаа хөтлөгдөөд солиорох шахсан байсан бөгөөд Р.Лхамаад хамт амьдрах саналыг зогсоо зайгүй тавьж шаналгасан байна.
Учирлаж хэлээд нэмэргүй гэдгийг ойлгосон хөвгүүн аргаа бараад сэтгэлээ тайвшруулах гэж гадаадад суралцахаар явахдаа Лхамаа эгчдээ ‘Би танд хайртай. Энэ насандаа учирдаггуй юм аа гэхэд хойд насандаа учирна биз ээ. Хайртай шүү” гэсэн хачин үгээр дурлалдаа үнэнч байна гэдгээ хэлээд алсыг зорьсон кино шиг дурлалын түух дуучин бүсгуйг дайраад өнгөрсөн сурагтай.
ЭХ СУРВАЛЖ: МАШ НУУЦ