Хатан хааны гэр бүлд мэндлэх шинэ хүүхдийн төрөх өдрийг ханхүү Уильям болон гүнж Кэйт нар найрын үеэр гэр бүл болон дотнын найз нөхдөдөө хэлсэн байна.
Гүнж зургаан хоногийн өмнө Линдо Вин эмнэлэгт хэвтсэн юм. Харин ханхүү Уильям хааны агаарын цэргийн армид 24 цагийн харуул хамгаалалтад ажиллаж байгаа аж. Гэвч тэрээр эхнэрээ төрөх үед түүний хажууд байх аж. Гүнжийг төрөхөд зориулж 15 мянган ам.доллар төсөвлөсөн бөгөөд төрөхдөө сонсох дууг нь хүртэл бэлдсэн байгаа юм. Түүнчлэн гүнжийг төрсний дараа асрагч хөлслөхгүй бөгөөд гүнж шинэ мэндэлсэн хүүхдээ өөрөө өсгөх аж.