Алдарт дуучин Лэди Гага нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Од хүн гэдэг од шиг л байх ёстой. Од хүн энгийн байна гэдэг надад дэндүү тэнэг санагддаг гэж” ярьж байжээ. Түүний хэлдгээр нээрээ л од гэдэг “од” шиг гялалзаж явах ёстой. Манай улс цөөн хүн амтай, жижигхэн гээд янз янзаар л хэлдэг. Тийм болохоор ч одууд нь хаа сайгүй хүнсний дэлгүүрт, барааны лангуунд тааралдаж байх ёстой юм шиг л боддог. “Би энгийн байх” дуртай гэж ярьснаараа олонд таалагддаг гэсэн мода аль эрт өнгөрсөн. Америкийн нэгэн алдартай сэтгүүлээс уншигчдынхаа дунд судалгаа явуулсан байна.
“ Таны биширдэг одын юу нь танд таалагддаг вэ? гэсэн асуултанд 70 гаруй хувь нь түүний өвөрмөц дүр төрх, хувцаслалт, биеэ авч яваа байдал” гэж хариулсан байна. Гэтэл манай одууд бол үдшийн цэнгээний газар, хувцасны дэлгүүр гээд хаана ч тааралдаж магадгүй. Бас юу ч өмсөөд явж байж магадгүй. Түүнийгээ “энгийн” гэдэг үгээр далдлах нь “од” гэж нэрлэгдэх дуртай хүмүүст бол хамгийн зохимжгүй үг юм. Харин ямар үед “энгийн” байх вэ? гэдэгээ мэдэрч чадах нь мөн л “од” хүний үнэ цэнэтэй байдлыг илтгэдэг байна.
Б.Урангоо