АНУ-ын телевизийн хамгийн алдартай хөтлөгч, хатагтай Опра Винфри түүнийг Швейцарт аялж байхад нь арьс өнгөөр ялгаварласан гэж мэдэгдэн шуугиан тарьжээ.
Тэрээр Швейцарийн Цюрих хотын нэгэн нэр хүндтэй дэлгүүрээс цүнх авах хүсэлтэй байсан ч худалдагч нь түүнд зөвлөгөө өгөхөөс татгалзжээ. Хар арьст түүнийг үнэтэй цүнх авах бэлгүй гэж бодоод тэгсэн гэх.
Энд тэмдэглэхэд, дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн нэгд тооцогддог Опра Винфригийн хөтөлдөг нэвтрүүлгийг Швейцарт цацдаггүй аж.
Ийм ч учраас худалдагч түүнийг таниагүй бололтой. Болсон үйл явдлын тухай нэрт нэвтрүүлэгч эмэгтэй өөрийн хөтөлбөрөөрөө дэлхийд мэдэгдсэн гэнэ.
Б.Сансар