Сүүлийн үед иргэд, аж ахуй нэгж байгууллага эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн буюу сүүн гэрэл ихээр хэрэглэх болсон. Гэхдээ сүүн гэрэл хагарсан тохиолдолд хүний эрүүл мэндэд хортой, сөрөг нөлөөлөл үзүүлдэг юм байна. Иргэд халууны шилэнд л мөнгөн ус байдаг гэдгийг мэдэхээс биш сүүн гэрэл мөнгөн ус агуулдгыг тэр бүр мэддэггүй. Сүүн гэрэлд мөнгөн усны уурын агууламж байдаг бөгөөд хэрвээ хагарсан тохиолдолд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлдэг байна.
Энэ сүүн гэрэл ердийн улайсах чийдэнгээс 10 дахин удаан эдэлгээтэй, 4-5 дахин бага цахилгаан зарцуулдаг . Гэхдээ өдрийн гэрэл буюу сүүн гэрэлд мөнгөн усны уурын агууламж байдаг учраас хагалж болохгүй гэж албаны хүн хэлж байна.
Гэхдээ сүүн гэрлийг асааж байх хугацаанд хүний биед ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй ч хагалсан тохиолдолд мөнгөн усны уур хормын төдийд агаарт дэгдэж хүний биед шингэдэг байна. Өөрөөр хэлбэл хүний амьсгалсан мөнгөн усны уурын 70 хувь нь хүний биед шингэж, шингэсэн уурын 90 хувь нь уушгинд сөргөөр нөлөөлдөг гэж байна.
Харин иргэд сүүн гэрэл мөнгөн усны уурын агууламжтай гэдгийг мэдэхгүй байгаагаас гадна хэрвээ хагарсан тохиолдод ямар арга хэмжээ авхаа сайтар мэддэггүй байна.
энэ сүүн гэрэл чийдэнгээс 10 дахин удаан эдэлгээтэй ч хагарахгүй гэсэн баталгаа байхгүй учраас иргэд өөрсдөө анхаарал болгоомжтой харьцах хэрэгтэй, учир нь сүүн гэрэл хагарсан тохиолдолд мөнгөн усны уур нь мөнгөн устай яг адил байдлаар хүний биеийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг юм байна.
EMNELEG.MN