Америкийн эмч Сэм Парниа үхсэн хүмүүсийг 12-24 цагийн дараа амилуулж болно гэж мэдэгджээ. Эмч нар энэхүү гайхамшгийг бодит амьдралд хэрэгжүүлж чадна гэж амлаж байна. Хүнд хэцүү үнэтэй байх авч дахин төрөлтийг тэрбээр жирийн явдал болгож чадна гэж амлажээ. Сэм Парниа сэхээн амьдруулахын салбарт томоохон шинжээч юм.
Түүний хэлснээр, хүний үхлийн асуудал эцсээ хүртэл судлагдаагүй аж. Сүүлд хийсэн эрдэм шинжилгээний нээлтээс үзэхэд, хэрэв зөв зүйтэй сэхээн амьдруулж чадвал, тархины эд эсүүд зүрх зогссоноос хойш таван минутын дараа үхдэггүй болохыг тогтоожээ.
Тэрбээр Английн Боптоне багийн хагас хамгаалагч Фабрис Муамбаг 2012 оны гуравдугаар сарын 17-нд Английн цомын үеэр ухаан алдсаны дараа эрчимт эмчилгээний тасагт хэрхэн хүндхэн байдалд байсан тухай жишээ татан ярив. Түүний зүрх 15 цагийн турш огтхон ч цохилоогүй боловч эмч нар амийг нь аварч чадсан юм.
Харамсалтай нь тэрбээр хөлбөмбөгчний замналаа өндөрлөхөөс өөр аргагүйд хүрч билээ. Энэ тохиолдлоос харахад, хүний уураг тархи үхлийг бүртгэснээс хойш хэдэн цагийн туршид амьдрах чадвартай гэдгийг нотлон харуулж байна.
Заримдаа энэхүү цаг хугацаа гурван өдөр хүртэл үргэлжилж болно. Сэм Парниа эмчийн хэлж буйгаар, сэхээн амьдруулах эмчилгээний шинэ технологи бол хүний биеийн хэмийг 32-34 хүртэл нь хөргөх шаардлагатай ажээ.
Энэхүү байдалд өвчтөн ойролцоогоор 24 цаг хүртэл байж болдог юм. Ингэснээр эд эсийн үхжилт явагддаггүй бөгөөд эмч нарт ч мөн нөгөө ертөнц рүү халих гэж байсан нөхрийг эргүүлж амьдруулах боломж бүрдэх гэнэ.
ЭХ СУРВАЛЖ: HORIOTOI.ORG