Хар шоколад хүний бие махбодид зөвхөн эерэг нөлөө үзүүлдэг гэсэн уламжлалт ойлголтыг Британийн эрдэмтэд няцаажээ. Мэргэжилтнүүд шоколадны оронд улаан алим идэхийг уриалжээ.
Шоколад нь амттаны донтой болгодог төдийгүй, биеийн галбирт нөлөөлдөг аж. 85 хувийн нунтаг какао агуулсан 40 грамм шоколадны илчлэг 227 бол, 12 грамм ханасан тос /хоногт авах тосны 60 хувийг эзэлнэ/ агуулсан байдаг. Тийм хэмжээний сүүн шоколадны илчлэг 210, ханасан тос нь 7 грамм байдаг нь хоногт авах хэмжээний 37 хувьтай тэнцэж байна.
Эдгээрээс үзвэл хар шоколад биеийн жинг эрс нэмэгдүүлдэг аж. Эрдэмтдийн хэлснээр, өдөрт хэдхэн грамм хар шоколад идэж болох юм. Үүний оронд алим идвэл хамгийн ашигтай бодис агуулдгийн дээр илүүдэл илчлэггүй байдаг.
Урьд нь мэдээлснээр, хөхүүл ханиалгыг шоколадаар анагааж болно гэж мэдээлж байсан. Тийм дүгнэлтийг хийсэн судлаачид одоо теобромин агуулсан шинэ эмийг клиникийн сүүлийн шатанд нь туршаад дуусч байгаа аж. Теобромин нь какаонд агуулагддаг алкадоид гэдэг бодис юм. Туршилт амжилттай болбол шинэ эм хоёр жилийн дараа худалдаанд гарах аж. Теобромин нь ханиалга дардаг кодеин гэдэг бодисоос 33 хувиар илүү үйлчилгээтэй байна.
Намар, өвлийн сэтгэл гутралыг шоколадаар дардаг гэснийг Италийн эрдэмтэд төөрөгдөл гэжээ. Сэтгэл санаагаа өөдрөг байлгахын тулд далайн бүтээгдэхүүн сэргээх аж.
З.Амгалан
МОНЦАМЭ