Эмэгтэй хүний дургүйг хүргэж өс хонзон санахад хүргэдэг зүйлс бол гомдол, шаналал, хууртагдсан итгэл найдвар, тав тухыг нь алдагдуулах, хайр сэтгэлдээ итгэл алдрах, бардам зангаа гутаалгах байдаг. Хэрэв дээрх зүйлсийг хооронд нь хольж коктейль хийгээд эмэгтэй хүнд өгчихвөл таамаглахын аргагүй зүйл болно шүү. Тийм ундаа хийсэн бармен залуу минь болгоомжлоорой!
Байж суухын аргагүй сэтгэл чпнь үймэрсэн байгаа бол хамгийн гол нь бодлогогүй үйлдэл хийх хэрэггүй. Бүх зүйл болж өнгөрсний дараа ошоө авах тухай бодох нь хамаагүй дээр байдаг. Иймээс үзэн ядалттаа хэсэг хугацаанд дотроо тээж явахаас оор аргагүй. Гэхдээ ямар ч тохиолдолд өөрийгөө буруутай гэж бодох ёа үй шүү! Буруутай байсан ч гэлээ буруутгах хэрэгг үй!
Та хоёр хамт байхгүй байгаа нь чиний биш тэрний л буруу. Тэгээд түүнийг уучлах гэж хичээгээд үз. Чамгүйгээр амьдрах тэрэнд хэцүү л байгаа. Гэхдээ өшөөгөө авахаар шийдсэн бол зэвсгээ зөв сонго!
1. Уурандаа араар нь тавих
Өшөө авах хамгийн түгээмэл хэрэгсэл бол «уурандаа» араар нь тавих, «уурандаа» өөр хүнтэй болзох, зарим хэтрүүлдэг бүсгүйчүүдийн хувьд бүр «уурандаа» гэрлэх нь ч бий. Энэ бүхний эцэст зарим нь (маш бага хувь нь) хүссэн үр дүндээ хүрч чаддаг.
Хуучин найз охин нь өөр хүнтэй жаргалтай байхыг хараад итгэл эвдэгч залууд атаархах сэтгэл төрдөг. Заримдаа харамсдаг. Тэгээд гэнэт чам дээр эргэж ирдэг. Гэхдээ сайн бодож үзэх юм бол тэр чамд одоо огтхон ч хэрэггүй.
Тэгээд түүнтэй холбоо тогтоож зарим тохиолдолд зөвхөн сексийн хамтрагчид болж болно. Харин хуучин найз залуу нь хүлээж байснаас өөр хандлагатай байвал бүх зүйл утгаа алддаг.
ХУЛАНГИЙН ӨШӨӨ АВАЛТ:
Би нилээд сэтгэлийн хөдөлгөөнтэй л дээ. Үүнээсээ болоод өөрийгөө байнга л зэмлэдэг. Найз залуугаа араар тавьсан гэж сонсоод шууд л салсан. Яг тэр өдрөө найзтайгаа паркд явж байгаад аятайхан залуутай танилцсан юм. Хуучин найз залуудаа үхтлээ уурласан байсан учраас гурван сарын дараа хуримын ордонд өшөө авах зорилготой хурим боллоо. Шинэхэн нөхөртэйгөө сав л хийвэл маргалддаг ажилтай болов. Үргэлж бие биендээ шаардлага тавина. Хайртай хүн минь хуримын талаар сонсоод над руу залгаж “Чи ч алах хүн юм аа!” гэж хэлж байсан. Жилийн дараа нөхөр бид хоёр ашгүй салж хоёр тийшээ болсон юм. Энэ бүхнийг хуучин найз залуугаа эргүүлж авах гэж хийсэн ч бид хоёрын харилцаа сэргээгүй. Би хэчнээн хичээгээд чадаагүй, тэр нэг их хүсээгүй.
2. Kill Bill
Хайртай залуугийнхаа талаар гашуун үнэнийг сонссоны дараа эхний ээлжинд шууд л Uma Thurman шиг шар хослол өмсөж байгаад сэлмээр олон хэсэг болтол нь цавчмаар санагддаг. Азаар иймэрхүү бие махбодын хохирол учруулах хүсэл дорхноо замхран алга болдог л доо. Гэхдээ л зарим бүсгүйчүүдийг хийдэг зүйлсийн нэг. Энэ тохиолдолд заавал санаж явах зөвлөгөөг хэлье. Бие махбодын хохирол учруулснаар нэг ч сайн зүйл болохгүй.
Болдогсон бол сэтгэлээрээ нүд рүү нь цохиж хөхрүүлэхсэн. Гэхдээ ингэх нь чамд ямар ашигтай гэж? Гэмших сэтгэл төрүүлэхээс хэтрэхгүй. Нөгөө талаар бүр цагдаа сэргийлэхээр ч явж магадгүй шүү.
ХОНГОРООГИЙН ӨШӨӨ АВАЛТ:
Нөхөртэйгээ гадуур гарлаа. Оройхон хамтдаа нэг ресторан паабад суулаа. Эргэн тойронд романтик орчин бүрдээд аятайхан санагдаж байлаа. Гэнэт тайзан дээр бүжигчин бүсгүй гарч ирээд гэдэсний бүжиг хийж эхлэв. Тэр хүүхэн тасархай бүжиглэж байсан л даа. Нөхөр маань түүнийг ухаангүй ширтэх нь цаанаа л зэвүүн. Сүүлдээ бүр дургүй хүрч орхив. Тэр эргэн тойрноо мэдрэхгүй бүр ангайж, бараг л шүлсээ гоожуулах нь холгүй байсан гээд боддоо. Гомдсон гэж жигтэйхэн. Тэр үед бид хоёр гар гараа бариад сууж байсан юм. Би гарыг нь хумсаараа чанга хатгаж шигтгэлээ. Бүр хамаг хүчээрээ. Хиймэл хумс байсан л даа. Их өвдсөн байх. Гэхдээ яг тухайн үед нөхөр маань миний хийсэн хэргийг анзаараагүй. Дараа нь мэдээж хараад цочсон. Тэр үед нь би яагаад тэгснээ хэлж орхисон юм. Миний гаргасан ааш нөхөрт минь хэрхэн нөлөөлснийг мэдэхгүй ч үр дүнгээ үзүүлсэн. Хумсны цагаан сорвинууд гаран дээр нь үүрд үлдсэн юм. Ямар ч байсан түүнээс хойш тэр миний хажууд байхдаа өөр хүүхэн рүү нэг нүдээрээ ч харахаа больсон шүү.
3. Онигоо болгоноо!
Олон нийтэд зарлах, хамт олон дунд нь эвгүй байдалд оруулах, нэр хүндийг нь унагаах эсвэл зүгээр л «онигоонд оруулах . Энэ бол жинхэнэ эмэгтэй чүүдийн өшөө авалт. Ингэхлээ нэг сумаар хоёр туулай буудаж байгаа хэрэг. Дургүй хүргэсэн хүнээ ч эвгүй байдалд оруулж өөрийнхөө санааг амрааж бахаа хангадаг.
Заримдаа сэтгэлд үзэн ядалт ид буцалж байхад түүнийг эвгүй байдалд орсон тухай бодох нь хэсэгхэн хугацаанд ч болтугай тайвшруулдаг.
Яриа гартал ажлынхан нь давсалж хэтрүүлж ч болно. Ялангуяа змэгтэйчүүд ихтэй бол. Харин дараа нь нөгөө залуу чинь хэн өөрийг нь байдалд оруулаад байгааг шууд л ойлгоно. Зүгээр бодоод үз дээ, тэр чамайг юу гэж бодож байгаа бол?
ГАНААГИЙН ӨШӨӨ АВАЛТ:
Алдарааг юу ч хэлэлгүй харилцаагаа тасалсанд миний уур хүрч байв. Тэр надад их таалагддаг байсан болоод ч тэр үү үнэхээр гомдмоор санагдаж байсан. Намайг залгахаар утсаа авахгүй зүгээр л усанд хаясан чулуу шиг алга болчихсон. Тун удалгүй түүний алга болсон шалтгааныг олж мэдсэн л дээ.
Тэр нь өндөр модель охин байсан юм. Тэр хоёрыг хоёуланг нь байхгүй болгомоор санагдаж байсан ч тэгсэнгүй.
Харин Алдараагийн захирал руу нь залгаад их л чухал хоолойгоор “Сайн байна уу, эрэгтэйчүүдийн эмнэлгээс ярьж байна. Уучлаарай, жаахан төвөгтэй асуудлаар ярьж байна л даа. Өчигдөр яагаад Алдараа ирж үзлэгт орсонгүй вэ? Ажил ихтэй байлаа ч ийм төрлийн өвчинг яасан ч тоохгүй орхиж болохгүй шүү дээ. Та түүнд ойлгуулж хэлээрэй, үнэхээр чухал шүү“ гэж хэллээ.
4. Түрийвч үү, амьдрал уу?
Санхүүгийн тал дээр хор хөнөөл учруулах нь ихэнхдээ эрчүүдийн өшөө авалтын хэлбэр байдаг. Энийг үнлдэх тийм ч амархан биш. Гэхдээ хэрвээ чи татварын газар ажилладаг, тэгээд түүний орлогын хэмжээг мэддэг бол байж болох л зүйл. Хамт амьдарч байсан бол хөрөнгөө хувааж авах гэж шүүхэд хандах тохиолдол гардаг. Хуучин найз залуу чинь чиний доор ажилладаг бол бас өөр хэрэг. Ховор тохиолдол ч гэлээ байдаг л зүйл. Хэрэв төлөвлөгөө чинь бүтэмжтэй болбол түүнд хэн нь хэн бэ гэдгийг мэдрүүлснээрээ чи жаахан ч гэсэн сэтгэл ханана. Тэгээд ч өөрийнхөө лаг болохыг дахин мэдрэх боломж. Ажлын мест болон санхүүгийн тал дээр эмэгтэй хүн эрэгтэйгээсээ илүү байхад эрчүүд таатай ханддаггүй. Түүний хувьд үнэхээр хэцүү байх болно. Чи түүнийг өрөвдөхгүй байна уу?
ТАМИРААГИЙН ӨШӨӨ АВАЛТ:
Миний удирддаг албанд өндөр царайлаг, гол нь мундаг залуу шинээр орж ирэхэд би шууд л анхны харцаар дурласан. Тэгээд удалгүй тэр гэрлэсэн. Эхнэртээ их хайртай юм шиг харагддаг байлаа. “Тэр надад ханд хаяад байна. Гэхдээ ил тод үзүүлэхээсээ санаа зовоод байгаа бололтой” гэсэн бодол яагаад ч юм надад төрдөг байв. Миний энэ бодолд эхнэртэй гэсэн шалтгаан нь огтхон ч асуудал биш байлаа.
Нэг удаа байгууллагын үдэшлэг дээр би баахан шампанск уучихаад баахан зориг ороод Эрхэмээгийн чихэнд “Чи надад таалагддаг шүү” гээд шивнэчихлээ. Гэтэл тэр шуудхан “Уучлаарай, Тамираа, би гэхдээ…” гэдэг байгаа. Тэнгэр нурах шиг л болсон. Гэтэл би гэдэг хүн анхны хүүхдийнхээ нэрийг хүртэл бодчихсон явдаг. Шөнөжингөө уйлсны эцэст маргааш өглөө нь ажиллагаагаа эхлэхээр шийдсэн юм. Тэр үед “Намайг харж байгаарай” гэсэн үг л амнаас гарч байв. Мэдээж надад ямар ч ашиггүй байсан ч би сав л хийвэл дэмий юмнаас болж тэрэнд уурлана. Биелүүлэхийн аргагүй даалгавар өгч цалингаас нь хасна. Миний нөхөр болоогүй залуу ажилдаа гурван сар л тэссэн юм. Миний буруу байсан ч гэлээ тэр өөрөө халагдах өргөдлөө өгсөн.
5. Хорлонтой юм хийх
Энэ бол зөвхөн өөртөө сэтгэл зүйн хувьд туслах хамгийн тэнэг өшөө авалт. Хорлонтой юм хийх гэдэг нь:
• Түүний хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйлийг нь хаях (анхны хайртынх нь захиа, гэртээ гитар дарж байгаа тоглолтоо бичсэн СГ>, дуртай улаан машины загварыг нь хаях гэх мэт);
• FМ-рүү залгаад түүний нэрийн өмнөөс дууны үг нь ямар нэгэн утга бүхий тийм дуу захиалах, жишээ нь: «Мальчик-гей» бол миний дуртай дуу, тэр дууг тавьж өгнө үү»;
• Хаалганых нь цоож руу төмөр эд наах зориулалтын цавуу шахах мэтийн хорлонтой зүйл хийх Хэрвээ чи бүтээлч сэтгэлгээтэй хүн бол жинхэнэ хорлонтой үйл явдал бодож олж чадна. Тэгээд зохион байгуулсан үйл ажиллагаа чинь амжилттай болсоны дараа санасандаа хүрээд тайван сууж болно.
Хэрвээ та хоёр сайндаад буцаж холбогдвол амьдралынх нь анхны машиныг аймшгийн болгосныг чинь хэзээ ч уучилж чадахгүй. «Мальчика- гей» гэдэг дуу зориулсныг ч гэсэн.
НАРААГИЙН ӨШӨӨ АВАЛТ:
Би уг нь марзаганах дуртай, тэгээд тийм ч хорлонтой зантай хүн биш л дээ. Найз залуудаа хаягдсаны дараа мэдээж би зүгээр сууж чадаагүй. Гэрийнх нь хаяг дээр хамгийн үнэтэй ресторанаас хоол захиалж байж тайвширсан. Тэгэхдээ бүр таван газраас нэг дор захиалсан гээч. Бүгдийг нь 10, 10 минутын зайтай.
6. Ийм сайхан амьтныг алдчих гэж!
Одоогийнхоосоо илүү болох! Энэ бол өшөө авах хамгийн үр ашигтай аргуудын нэг. Дээр дурьдсан аргуудаас ялгаатай нь зөвхөн нөгөө хүнээ хохироох, харамсуулахаас гадна өөрт ч ашигтай арга.
Чи өөртөө таалагдахаас гадна, толины тусгал дахь хүнд, мөн уулздаг байсан залуудаа бүр их таалагдах болно. Хуучин найз залуу чинь бүхнийг ойлгож харамсана. Гэхдээ тэр үед хэтэрхий оройтсон байх болно. Яагаад гэж үү. Учир нь чи түүнийг маш богинохон хугацаанд мартаж чадна. Зүгээр л түүнийг бодох цаг завгүй болно!
Эхний үед хэцүү байж магадгүй. Амттай десертнээс татгалзах, шоудахын оронд фитнесст явах, сайхан оройн хоолноос татгалзах үнэхээр хэцүү.
УНДРААГИЙН ӨШӨӨ АВАЛТ:
Амьдралдаа хоёрхон сарын дотор би «уурандаа» танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн юм. Нэг ч гоо сайхны мэс засал түүнээс илүүг хийж чадахгүй байсан байх. Илүүдэл арваад кг жингээсээ болж олон жил өөрийгөө зэмлэж, жингээ хасна гэж өөртөө амлаж явлаа. Гэхдээ байнга л ямар нэгэн юм надад саад болдог байв. Харин одоо йогоор хичээллэхийн хажуугаар өдөр бүр өглөөний гимнастик хийх болсон.
Бас тамхинаас гарсан. Миний шинэ энергийг дарга минь хүртэл мэдэрч намайг тушаал дэвшүүлсэн шүү.
7. Чи миний тухай сонсох л болно доо
Өшөө авах хамгийн үр ашигтай энэ аргыг зохиогч “бүтээл”-ээ амьдралдаа хэрэгжүүлсэн юм билээ. Амьдралаа өөрчлөх гэж оролдох нь хэн нэгэнд ямар нэгэн зүйл батлахаас хамаагүй илүү зүйл. Энэ бол бараг мөрөөдөж ч байгаагүй өндөрлөгтөө хүрэх боломж! Шарандаа шатах шахсан охин уулыг ч хөдөлгөхөд бэлэн байдаг юм.
Бараг л юу ч хийхэд бэлэн байдаг. Гол нь асуудалд хандахдаа бүх боломжоо бодитойгоор тооцоолох хэрэгтэй. Алтан боломжийг хайхын тулд өндөр цалинтай ажлаасаа гарах хэрэггүй. Миний өшөө авалт:
Жилийн өмнө би нийтлэл бичдэггүй байлаа. Тэр үед нэгэн дунд зэргийн компанид менежер хийдэг байхдаа амьдралынхаа Агуу хайраасаа салсан юм. Агуу хайр минь үнэхээр сонин зан гаргаж, дэмий зүйлээр миний сэтгэл санааг үймүүлж, хардаж, надтай муухай харьцдаг байв. Сүүлдээ бүр найзуудтайгаа үдэшлэгээр явж, муухүмүүсийн нөлөөнд автаж, шөнийн клубүүдээр явах болсон. Би ч санал бодлоо хэлж бүхнийг дуусган холбоогоо таслахыг хүссэн. Гэтэл тэр үхтлээ айж «Үгүй ээ! Хайрт минь, энэ л биш шүү. Би өөрчлөгдөнө өө, чи харж л байгаарай!» гэж хэлэхийн оронд баяртайгаар зөвшөөрч бид хоёр салсан. Шөнө дунд юмнуудаа цуглуулж уйлж суухдаа өшөө авах бүх л аргыг бодож үзлээ. Машиныг нь сүйтгэхээс эхлээд дугуйг нь цоолох, үсийг нь хусахаас эхлээд найзтай нь явалдах зэрэг зөндөө бодлууд толгойд эргэлдэж байв. Замбараагүй төсөөллүүд минь улам боловсронгуй болсон хувилбаруудыг нэг нэгээр нь бодож олж байв. Харгис бодлуудаасаа залхсаны эцэст компьютер дээрээ суугаад тайвшрахын тулд юм бичиж эхэлсэн юм. Тэгээд л анхны өгүүллээ биччихсэн. Түүнээс хойш бичихийг минь болиулах бараг л боломжгүй болсон. Хуучин найз залуу маань сэтгүүл дээрх хайр дурлалын өгүүллэгийн дэргэдэх миний зургийг олж хараад ихэд гайхсан нь мэдээж. Тэгээд тэр дөрвөн зуун наян хоёр удаа надаас уучлалт гуйх гэж ирсэн нь тодорхой. Гэтэл би өнгөрсөн үе рүүгээ эргэж очихыг хүсээгүй нь бас л тодорхой. Бид одоо жирийн найзууд л даа. Гэхдээ тэр өнөөдрийг хүртэл миний өгүүллүүдийг үншнж чаддаггүй юм. Учир нь сэтгүүлийн хээнцэр хуудсууд намайг түүнээс холын хол ертөнцөд аваачдаг гэж байсан юм. Над руу залгаж гомдоллоход нь (амьдралдаа гомдоллох гэж над руу байнга залгадаг) би: “Завгүй байна, дараа залга!” гэж хэлж чаддаг болсон. Энэ бол бодит үнэн шүү. “Тэгэлгүй яахав, чи чинь од шүү дээ” гэж тэр уурлана. “Мэдээж ш дээ” гэж би чухал хоолойгоор хэлдэг. Тэгээд миний сэтгэл зүрх асар их сэтгэл ханамжаар дүүрдэг.
busgui.net
|