Москва хотод “Адам, Евагийн фитнесс” гэж нэрлэж болох клуб ажилладаг байна. Фитнесийн бусад клубээс ялгаатай нь энд чармай нүцгэн хичээллэдэг гэнэ. Бялдаржуулах урлагийн дасгалжуулагч Анатолий Вуколов анх Европын аварга шалгаруулах тэмцээний үеэр Голландын Патрик де Ланнтай танилцаж, түүний Амстердам дахь нүцгэн клубын туршлагыг судалжээ.
Вуколов одоо туршилтын баг бүрдүүлэн хичээллэж байна. Мэдээж, цагдаа, орон нутгийн эрх баригчдаас зөвшөөрөл авсан гэнэ. Нүцгэн клубт бүх хүн эхээс төрсөн чигээр шав шалдан хичээллэх тул гаж донтон, маньякуудаас сэргийлэн сэтгэл зүйн тусгай сорил давсан хүмүүсийг л элсүүлдэг аж.