Орц: Буудайн бус гурилын гоймон 200 гр, тарианы гуяны мах 1 хэсэг, тахианы өндөг 2 ширхэг, далдуу 3 ширхэг, өндгөн мөөг 5 ширхэг, шар цэцэг 15 гр
Хийх арга: 1. Буудайн бус гурилын гоймонг чанаж бэлэн болгоно.
2. Тогооны усыг буцалгасны дараа хэрчсэн цагаан гаа, тахианы гуяны мах хийж хөөсийг нь авч хаяж, дундын галаар удтал чанаж болгоод шөлнөөс нь шүүж гарган хүргэж, тарианы махыг гараар ураж ширхэг болгож хэрэглэхэд бэлэн болгоно.
3. Хатаасан далдуу, шар цэцэг, хатаасан өндгөн мөөгийг тус тус хүйтэн усаар дэвтээж хэрэглэхэд бэлэн болгож тавина. Далдууг дэвтээсний дараа нь тарианы махны ширхэг адил урна. Өндгөн мөөгийг дэвтээсний дараа жижиг дөрвөлжин хэлбэртэй хэрчиж бэлэн болгож тавина. Шар цэцгийг 4 см хэртэй хэрчинэ.
4. Тахианы өндгийг савхаар хутгаж хөдөлгөөд өндгөн шингэн болгоно. Тогоонд бага зэрэг тос хийж долоон хувь халаагаад дээр нь далдуугийн ширхэг, өндгөн мөөг, шар цэцэг, тахианы махны хамт анхилуун үнэр гартал нь хуурч, орцыг бүрхтэл халуун ус хийж, таглааг дарж дундын галаар 10 минут чанана.
5. Давс, жяню, саахар хийнэ. Ширүүн галаар шөлийг өтгөртөл нь болгож өндгөн шингэнийг алгуурхан тойрууж чутгахын зэрэгцээ тогооны хусуураар дээш хөндийлж, өтгөн шөл тогооны ёроолтой наалдуулахгүй бүр сайн.