Нүүр ам судлалын практикт шүд цоорлын өвчин нь хамгийн түгээмэл өвчин бөгөөд нийт хүн амын дунд шүд цоорлын өвчинд хамгийн өртөмтгий бүлэгт цэцэрлэг,сургуулийн насны хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүд хамрагддаг.
Шүд цоорлын өвчин нь архаг халдварт өвчин юм. Жирэмсэн эхчүүд халдвар тээснээр урагт 30 хувь нь халдварладаг гэж судлаачид үзэж байна. Урагт халдвар дамжиснаас хүүхдийн дархлаа буурах, хоол боловсруулах замын өвчлөлд өртөмтгий болдог байна.
Манайд хийгдсэн судалгаагаар жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд шүд цоорлын тархалт 96.1% байгаа нь тогтоогджээ. Мөн судлаачид жирэмсэн болсноос бус төрөлтийн тоон давтамжаар шүд цоорлын эрчим нэмэгддэг болохыг баталсан байна.
Жирэмсэн эмэгтэйчүүдийн 63.6% нь шүдээ өдөрт 2-оос дээшгүй удаа угаадаг нь төдийлөн хангалттай үр дүн биш аж. Жирэмсний эхний 3 болон сүүлийн 3 сард шүд авхуулах, мэдээ алдуулалт, сувгийн эмчилгээ хийлгэх нь эсрэг заалттай байдаг байна.
Иймээс жирэмслэхээс өмнө болон
сүүн шүд эрдэсжих үед нүүр ам судлаач эмчийн хяналтанд тогтмол орж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь зөв. Тиймээс жирэмсэн охид эмэгтэ
йчүүд өөрсдийн амны хөндийн онцлогт тохирсон эрүүл ахуйн зөвлөгөө авч байх, хооллохдоо жимс жимсгэнэ, сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэж занших, чихэрлэг хоол хүнсний хэрэглээг хянаж байх, хоол идсэний дараа өдөрт 2-3 удаа шүдээ тогтмол угааж хэвших нь шүдээ хамгаалах хамгийн энгийн бас найвартай арга юм.
Түүнчлэн завсар цэвэрлэгч утас өдөрт нэг удаа хэрэглэж, огиулж бөөлжсөн бол содтой усаар амаа зайлах нь үр дүнтэй. Шүдээ эрүүлжүүлэх нь эхийн эрүүл мэнд болон урагт халдвар дамжихаас сэргийлдэг байна.
“ Ач” АУДС-ийн багш АУ-ны магистрант Эрдэнэбатын Цэлмүүн
Эх сурвалж: ЭРҮҮЛ МЭНД ИНЭЭМСЭГЛЭЛ сэтгүүл