ХХ зууны хамгийн дур булаам бүсгүй Мэрилин Монрод сая сая эр дурлаж, сэтгэл зүрхээ шархлуулсанаас гадна тэдний дотор дэлхийд алдартай нэр нөлөө бүхий хүмүүс, тухайлбал ерөнхийлөгчид ч байсан билээ. Монро биднийг гайхашруулж дуусахгүй бололтой. Саяхан Мэрилин Монрогийн 24 настай байх үеийн Лос Анжелесийн Гриффит паркад авахуулсан хар цагаан зураг олджээ.
Эл зургаас нэрт жүжигчин камерийн өмнө байгаа гэлтгүй өөрийнхөөрөө байсныг олж харж болох аж. Монрогийн энэхүү цорын ганц зургийг 1950 оны наймдугаар сард Эд Кларк авчээ.
“Бид Гриффит парк руу хамт явж, Монро шүлгийн нам уншиж байсан. Би Нью-Йоркийн “Life”-д Монрогийн зураг бүхий хэд хэдэн хальсаа илгээсэн ч тэд надад “Мэрилин Монро гээч хэн бэ” гэсэн үгтэй хамт буцаагаад явуулсан байж билээ” хэмээн Эд Кларк “Digital Journal”-д өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.
Гэвч өнөөдөр секс хатагтай Монрогийн зургийг яг эх хувиар нь хэдэн мянган доллар, еврогоор худалдан авахад бэлэн шүтэн бишрэгч бишгүй олон юм.
urlag.mn