Ерөнхийлөгчийн хоёр дахь хүү Э.Эрдэнэ Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад энхийг сахиулаад ирлээ. Э.Эрдэнэ цэргийн эмч мэргэжилтэй бөгөөд есөн сарын турш энхийг сахиулагчдын эрүүл мэндийг хариуцан ажиллахын зэрэгцээ орон нутгийн ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлээд, албаа амжилттай хаагаад ирж буй нь энэ юм.
Монголын олон аавын хүү Иран, Афганистан, Суданд энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцон олон сараар гэр бүл, үр хүүхэд гээд хайртай бүхнээсээ хол албаа хаагаад ирдэг.
Харин Ерөхийлөгчийн хүүгийн найз охин Ч.Ариунаа Монголоос анх удаа энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа найз залуугаа эргэсэн бүсгүйгээр тодорсон юм. Тэр найз залуугаа Суданд байхад эргээд ирсэн сэргэлэн бүсгүй.
Б.Хадбаатар
mnews.mn