УДБЭЧ-ийн уран бүтээлчид Монголын олон зууны тэртээх түүхийн тавцанд тодорсон домог туульсын Гоо марал, Алунгоо эхээс эхлээд төрт улсын Өүлэн эх, Бөртэ-Үжин, Дөргөнө, Сорхагтани, Чимбай, Алтан ургийн хэлхээ Самар, Мандухай зэрэг есөн хатны түүхэн амьдралыг бүжгийн жүжгийн хэлээр үзүүлж буй “МОНГОЛЫН ИХ ХАТАДЫН ТУУЛЬС” бүжгэн жүжгээ энэ сарын 15-17-нд тоглохоор болжээ.
Энэхүү бүжгэн жүжгийн Ерөнхий продюсерээр ҮДБЭЧ-ын захирал Г.Цоггэрэл, хөгжмийн найруулагчаар М.Бирваа, ерөнхий зураачаар Ц.Энхтуяа ажиллаж байгаа аж. Харин гол дүрүүдэд бүжигчин МУСТА С.Цэцгээ, Г.Уянга, Т.Ариунжаргал, Т.Мөнхцацрал, Э.Номин, М.Бямбаа, Л.Энхболор, Ж.Мандухай, МУГЖ Ш.Одонтуяа тоглон Монголын түүхэнд нэрээ мөнхөлсөн ухаалаг хатдын амьдралыг бүжгэн жүжгээр өгүүлэх юм. Түүнчлэн зууны манлай бүжиг дэглээч АЖ.ТШ.Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид, ҮДБЭЧуулгын Үндэсний хөгжмийн их найрал, удирдаач Н.Буянбаатар нар оролцох тус тоглолтод чадварлаг олон хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж буйгаараа онцлогтой юм байна.
Суудлын зэрэглэлээс хамаарч тасалбарын үнэ 20,000 болон 25,000 бөгөөд үзвэр дагалдсан олон төрлийн үйлчилгээ, сурталчилгааны ажлуудыг зохион байгуулах аж.