“Лемонс” хамтлаг есөн жилийнхээ ойг фэнүүдтэйгээ тэмдэглэхээр бэлтгэл ажилдаа оржээ. Тэд энэ сарын 7-нд “The Lemons 9 years party”-г зохион байгуулах бөгөөд шилдгийн шилдэг уран бүтээлээ сонсгоно. Өөрөөр хэлбэл, “Лемонс” хамтлагийн фэнүүд нэгэн үдэш тэдний “исгэлэн амт”-наас мэдрэх боломжтой.
Есөн насны төрсөн өдөрт:
- MADNESS
- ШАР АЙРАГ
- VATAME
- THE COLORS
- LEGO
- ГАНГ
- ЧОЙЖОО
- DJ ТАМИРАА
- DJ set LEATHER NATION… зэрэг олон хамтлаг дуучид уригдсан бөгөөд ая дуугаа өргөх дамжиггүй.
Сонирхуулахад, “Лемонс” хамтлаг 11 дуутай шинэ цомгийнхоо ажилд хэдийнээ орсон гэнэ лээ.