Монголын хувцас загварын ертөнцөд өөрийн гэсэн томоохон байр суурийг эзэлсэн хатагтай Н.Соёлмааг мэдэхгүй хүн ховор. Түүнийг үргэлж өөрийнхөөрөө байж, хэлье гэснээ хэний ч өмнө хэлчихдэг шудрага шулуун нэгэн гэдгийг ч андахгүй. Хэдийгээр 50 гарсан ч өөрийгөө хөгширлөө гэж бодох дургүй тэрээр өдгөө өөрөөсөө 16 насаар дүү залуутай хайрын романс үүсгэж “Эрдэнэсийн арал” хотхонд хамтран амьдарч байгаа. Амьдралын эрээн барааныг үзэж туулж арвин туршлага хуримтлуулсан тэрээр ямагт бүх зүйлд бэлэн байдаг нэгэн гэнэ. Тиймдээ ч залуу амрагаа өөрийг нь орхиод явбал уужуу сэтгэлээр хандаж чөлөөтэй явуулна хэмээн ярьдаг юм билээ. Ингэж ярих болсон шалтгаан нь тэдний насны зөрүүгээс гадна хүүхдийн асуудал. Учир нь хатагтай Н.Соёлмаа “Надад хүүхэд гаргах зав болоод бие байхгүй” хэмээн ярьдаг бөгөөд үүнээс нь болж залуу амрагаа явж магадгүй хэмээн боддог аж.
Н.Хувьзаяа www.secret.mn