Сочийн Өвлийн Олимпийн наадмын нээлтийн ёслолын ажиллагаа ямар болох нь 2-р сарын 7-ны өдөр буюу Олимпийн наадмын нээлтийн өдөр тодорхой болно. Харин нээлтийн ажиллагаа хаана болох вэ гэдэг нууц биш юм.
Сочийн Өвлийн Олимпийн наадмын нээлтийн ёслолын ажиллагаа ямар болох нь 2-р сарын 7-ны өдөр буюу Олимпийн наадмын нээлтийн өдөр тодорхой болно. Харин нээлтийн ажиллагаа хаана болох вэ гэдэг нууц биш юм.
Олимпийн хүрээлэнгийн “Фишт” цэнгэлдэх хүрээлэн бэлтгэл ажлаа дуусч байна. Одоо энэхүү барилга гадны хүмүүсийн хувьд хамгийн хаалттай объект болоод байна. Наадмыг зохион байгуулагчид энэхүү нууцлалыг Олимпийн наадмын нээлтийн арга хэмжээний тэрхүү гайхамшгуудыг нууцлах эрмэлзэлтэй холбон тайлбарлаж байна.
Хосгүй сайхан шоу тоглолт нь гэнэтийн бэлэг болох ёстой. Цэнгэлдэх хүрээлэнгийн барилга өөрөө нээлтийн арга хэмжээний хөтөлбөрүүдтэй нягт уялдаатай баригдсан. Жишээ нь, дээвэр дээр “төмөр зам” хэмээх есөн замыг байгуулсан.
Эдгээр нь компьютерийн удирдлагатай . Эцэст нь барилга бүхэлдээ цэнгэлдэх хүрээлэнгийн газар нутаг дээр маш хүнд объектуудыг шилжүүлэх бүрэн боломжтой гэж Сочи-2014 нээлтийн арга хэмжээний продюсер Константин Эрнст тэмдэглээд:
«Миний бодлоор энэ хосгүй цэнгэлдэх хүрээлэнг чухамхүү хамт олны хүчин чармайлтын ачаар байгуулж чадлаа. Ер нь Европд ийм төрлийн цэнгэлдэх хүрээлэн үгүй. Яагаад гэвэл, энэ нь өөртөө цэнгэлдэх хүрээлэнгийн өндөр хүчин чадал болон маш том хэмжээний соёл-урлагийн талбайг хослуулсан» гэлээ.
Цэнгэлдэх хүрээлэнгийн дээвэр өөрөөө бие даасан хосгүй барилга.Гадна талаасаа жуулчдад “ Фишт “цаст уулын оройг санагдуулна. Гэхдээ гоо зүйн талаас гадна дээвэр нь нилээд хэдэн практик ач холбогдолтой.
Жишээ нь, тэнд барилгын дотор талд гэрэлтүүлгийн болон салют, хурц гэрлийн зориулалтын туслах талбайнууд бий. Эдгээрийг барьсан материалууд нарны туяаг маш сайн нэвтрүүлдэг, маш чанартай, муудаж зэвэрдэггүй материалуудаар хийгдсэн.
Энэ хучилтын ачаар “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд гэрэлтүүлэг,сэнс болон халаалтанд маш бага эрчим хүчийг зарцуулна. Түүнчлэн ийм хучилт нь объектыг дараагийн удаа 2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-нд ашиглах боломж олгож буй юм.
Цэнгэлдэх хүрээлэнгийн тухай өөр хоёр нууцыг дэлгэе. Нээлтийн албан ёсны ажиллагааг үзэгчид зуйван хэлбэртэй танхимын аль ч өнцөг булангаас үзэхэд таатай байх болно. Түүнээс гадна 36 метрийн өндөрт байрлах Олимпийн бамбарыг хүмүүсийн аюулгүй байдлыг хангах үүднээс эгнээ, секторт хувааж, хаалга гаргасан.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулан мянга орчим суудал зассан. Төслийг зохиогчдын яриагаар, “Фишт” нь спортын цэнгэлдэх хүрээлэн төдийгүй дэлхийн хэмжээний соёл-урлагийн арга хэмжээнүүдийг зохион явуулах бүрэн боломжтой.
Дашрамд хэлэхэд, петербургийн Мариины театрын уран сайхны удирдагч Валерий Гергиев жилд хоёр удаа энэ тайзнаа дуурийн жүжгүүдийг тавихад бэлэн байгаагаа илэрхийлсэн.