Залуу хосууд хуримлахдаа бөгж солилцох нь эртний Египетчvvдээс vvсэлтэй ажээ. МЭӨ 2800 оны vед амьдардаг байсан Египетчvvд дугуй, тойрог хэлбэртэй биетэд эхлэл төгсгөл гэж байхгvй учир хязгааргvй байдлын илэрхийлэл гэж vздэг байсан байна. Дараа нь энэ нь Ромчуудад уламжлагджээ. Археологийн малталтаар ч тэр vеийн сонин хачин хуримын бөгжvvдийг олдог байна.
Бөгжийг зvvн гарын ядам хуруунд зvvдэг нь орчин vеийн анагаах ухааны хvний биеийн судлал хөгжөөгvй байсан vеийн мэдлэгтэй холбоотой. Тэр vед цусны эргэлтийн гол судас зvvн гарын энэ хуруунаас эхлэн зvрхэнд очдог гэж vздэг байжээ. Ингээд энд зvvхэд хос хоёрын сэтгэл зvрхийг холбосны тэмдэг болдог байна.