УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу найз Х.Баттулгатайгаа “Rolls Royce” гэх машинаар ижилсдэг. Гэвч саяхнаас ноён Ш.Сайхансамбуу дээрх хүлгээ хүү С.Наранбатдаа өгсөн юм байх. Харин баян айлын эрх бацаан гэгддэг Наранбат аавынхаа үнэ цохиж авсан Rolls Royce –оор хотын төвийг хэдэнтэй тойрч, шавайгаа хантал давхидаг тухай “Соронз” сэтгүүлд өгүүлжээ.
Монголын тэргүүн баян өв залгамжлагч бүсгүй Н.Цэлмүүн сүүлийн үед Холливудын зартай шоучин Парис Хилтон шиг аяаглах болсон гэнэ. Учир нь анхны нөхрөөсөө салаад удалгүй, сангийн дэд сайдын дүү Ганзоригтой дотносч хаа сайгүй хөтлөлцөн гүйх болсон талаар мөн л “Соронз” дурьджээ.
Д.Арвин гишүүн сонгуулийн сургаар “солиотой” гэгч нь өөрчлөгдөж байгаа гэх. Учир нь тэрээр бие хаа, царай зүс, хувцас хунар сонгуулийн PR-т чамгүй нөлөөлдгийг мэдсэн юм байх .
Төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатар зарим нэг хүмүүст амиа хорлохыг зөвөлжээ.Монголын үндэсэрхэг үзэлтэй гэр бүлүүдийг тоонд Төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатарынх ордог. Хоёр хүүдээ ч энэ зангаа өвлүүлсэн Төрийн соёрхолт маань саяхан “ Эхийн сүүгээр амлаж өсчихөөд цагаан сарыг больё гээд байгаа хүмүүс өөрсдийгөө буудаад алчихсан нь дээр” хэмээжээ.
90-ээд оны үед царай зүс, бие хаа, авьяас чадвараараа олны анхаарлыг татаж явсан хүн бол жүжигчин Эрдэнэчимэг. Зах зээлийн шуурга, хийгээд амьдралын нугачаанд үрэгдэж урлагийн тайзнаас буусан тэрээр одоо “Stage” нэртэй урлагийн сургалтын төв ажиллуулж байгаа тухай “Гранд” сэтгүүл өгүүлсэн байна.
Сүүлийн жилүүдэд танигдахаа байтал өөрслөгдсөн хүн бол МУГЖ С.Жавхлан. Аав ээжийн сайхан дуугаараа ард түмнийгээ уярааж явсан түүнийг гэнэт үсээ ургуулж, улс төр ярьж эхлэхэд дургүйцэх хүн цөөнгүй байсан. Аз болоход гавьяат маань аав ээжийн дуугаар эргэн тайзнаа гарахаар зэхэж байгаа гэнэ шүү. Төөрсөөр төрөл дөө гэдэг нь л энэ байх даа.
2005 оны үед дуучин Хаянаатай “Бодол” хэмээх дууг хамтран дуулж олон танигдсан өндөр бор охин бол залуу дуучин Э.Номин. Түүний аавыг Энэтхэгийн элчин гэдгийг мэдэх нэгэн нь мэднэ. Харин дуучин бүсгүй ойрд мэргэжил дээшлүүлэн, магистрт суралцаад тун завгүй байгаа гэсэн.
“Гала” хамтлагийн дуучин Болороо гэр бүлийн амьдралыг илүүд үзэн урлагаас хөндийрсөн. Гэхдээ түүнийг хувийн амьдралаа төвөхнүүлчихээд урлагтаа ирэх биз гэх хүмүүс цөөн ч гэлээ байсан. Харин Болороод тийм бодол огтхон ч байдаггүй бөгөөд бизнесийн салбарт хүч үзэх бодолтой яваа юм байх.
С.Оюун гишүүн УГЗ, нэрт зураач Д.Чойдогийн хүү Ч.Дөл агсантай хайр сэтгэлийн холбоотой байсан гэнэ. Анхны амьдрал нь бүтэлгүйтсэн 38-тай эрд анхны хайраа өгсөн хорин настай хонгорхон бүсгүй дэгж дэрвэж явсныг үеийнхэн нь одоо ч дурсан ярьдаг аж. С.Оюун гишүүн ч тэрхүү дурсамжаа хэнээс ч нуухыг хүсдэггүй нь дээр хэзээ ч мартахыг хүсдэггүй гэнэ лээ.
Камертон хамтлагийн дуучин Мээдээг “Монгол газар” компаний Ц.Мянганбаярын “биет төлөөлөгч” гэдэг юм гэнэ. Учир нь Мээдээ бүх зүйл дээр өмнөөс нь мэдэгдэл хийж, наагуур цаагуур нь ажлыг нь зохицуулдаг “менежер”-ийнхээ ажилд тун дуртай аж.
factnews.mn
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!