Уртын дуучин Д. Эрдэнэцэцэг хэсэг хугацаанд таг чиг байв. Учир нь тэрбээр Японд голдуу байж, эх орондоо ирэн
очин байжээ. Дуучин Далантайтай хослон дуулж хамтран амьдарч байсан алаг нүдтэй царайлаг энэ бүсгүй одоог хүртэл ганц бие ээж хэвээрээ гэнэ. Сайханыг тань харангуутаа дурласан юм, сэтгэлийг тань танингуутаа итгэсэн юм хэмээн хослон дуулдаг байсан хоёр дуучин ханилан сууж хувь тавилангаа холболгүй тус тусынхаа мөрийг хөөсөн ч бие биендээ хүндэтгэлтэй ханддаг сайн найзууд гэнэ лээ.
Д.Эрдэнэцэцэг энэ жил уран бүтээлдээ анхаарч цомгоо ч гаргахаар төлөвлөж байгаа аж. Харин түүнийг өөрсөө олон дүү, зохиолын дуучин Л. Болдбаатартай хайрын романс үүсгэсэн гэсэн яриа гарсан. Гэвч тэрбээр “Бид хоёр хамтран дуу дуулсан. Түүнээс өөр зүйлгүй” гэж товчхон хариулж байна.
Х.Тэмүүн times.mn