ГУЧ ХҮРСЭН БҮСГҮЙ
Гуч хүрсэн бүсгүй гэдэг цаанаа л нэг эрхэмсэг
Гунхаж явахийг нь хархад дэндүү өөртөө итгэлтэй
Сайхан залуугийн харцанд ээрэгдэн явахдаа жаргалтай
Санаж учирсан амрагтаа янаг халуун сэтгэлтэй
Нүүр дүүрэн мишээх нь Монгол бүсгүйн донжтой
Нүд, сормуус хөмсөг нь уран галбирлаг шидтэй
Гүйцэд болсон жимс шиг амталж үзмээр хүсэлтэй
Гүйцмэл уран тансаг дар эхийн бүрэлбаатай
Аливаа юмыг тунгаах нь цэцэн бэрийн шинжтэй
Алхаж гишгэх нь хүртэл зүрх гижигдэх намбатай
Алдаж онохын дэнсэнд аз дагуулах увдистай
Аавын хүүгийн сэтгэлийг дааж чадах итгэлтэй
Гуч хүрсэн бүсгүй гэдэг цаанаа л нэг эрхэмсэг
Гуниг үгүй харцанд нь хайрын оч бадраастай
Мөнгөн сарны туяанд болзоонд зогсох нь уянгатай
Монгол бүсгүйн үзэсгэлэн дэлхийн энтэй үзэмж ээ…
Ядамсүрэнгийн Отгонбаяр