МОСКВА. /Voice Of Russia/. Оросын “Snowboard”-ын тамирчин эхнэр, нөхөр хоёр Сочигийн олимпоос алт, хүрэл медаль хүртлээ.
Алёна Заварзина барианд орох агшинд унаж харамсалтайгаар алтан медалийнхаа өнгийг хүрэл болгож өөрчлөхөөс аргагүй болсон бол түүний нөхөр Вик Уайлд оролцсон төрөлдөө алтан медаль хүртлээ. АНУ-ын “Snowboard”-ын шигшээ багийн тамирчин байсан Вик Уайлд Алёна Заварзинатай гэр бүл болсныхоо дараа 2012 оноос ОХУ-ын иргэн болж, тус улсын багт бэлтгэл сургууль хийж иржээ. Ийнхүү нэг гэр бүлийн ачаар Орос улс медалийн тоогоор гуравт жагсах болов.
А.Цацралт МОНЦАМЭ