СӨҮЛ. /KBS/. Өмнөд Солонгост хоёр болон түүнээс олон хүүхэдтэй хосуудын тоо эрс цөөрснийг шинэ судалгаа харууллаа.
Тус улсын статистикийн газрын мэдэгдсэнээр, өнгөрсөн онд 210 мянган хүүхэд мэндэлжээ. Тэд хосуудын анхны хүүхэд биш аж. Энэ тоо нь 1983 оны түвшний тал хувьтай тэнцэж байгаа юм.
Хүүхэд асаргаа болон боловсролд зарцуулах хөрөнгө мөнгөний гачигдлын улмаас хосууд ганцхан хүүхэд өсгөж байна гэж тус улсын статистикийн газар үзэж байна.
Г.Доржханд