Монголын Залуучуудын Холбооноос санаачлан МЗХ-ны дэргэдэх “Залуу эмэгтэйчүүд”-ийн клубтэй хамтран Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу 3-р сарын 8-ны өдрөөр бүх шатанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, “Нэгдье” уриалгыг дэвшүүлэн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хүний эрхийг баталгаажуулах, тэгш оролцоог хангахад гарсан ахиц, эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцлийг нэгтгэн, эрч хүчээр цэнэглэх, эв санааны нэгдлийг бэхжүүлэхэд чиглэсэн олон уриалгуудыг гаргаж, мөн энэ өдөр “Join me on the bridge” олон улсын хөдөлгөөн буюу хүчирхэг эмэгтэйчүүд энхтайвныг бүтээх гүүрболдоггэсэн тайван жагсаалыг хийж эмэгтэйчүүдээ нэгтгэхээр болжээ.
2011 онд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж эхэлсний 100 жилийн ой тохиосонтой холбогдуулан “Join Me on the Bridge” олон улсын хөдөлгөөн анх удаагаа зохион байгуулагдаж дэлхий дахинаа мянга мянган эмэгтэйчүүд, эрчүүд Бүгд найрамдах ардчилсан Конго улс, Афганистан болон дайны хөлд нэрвэгдсэн бусад улс орны эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж энх тайвныг уриалах зорилгоор ойр орчныхоо гүүр хүртэл алхаж тайван жагсаал зохион байгуулаад дөрөв дэх жилдээ учран золгож байна. Энэ хугацаанд дэлхийн 70 гаруй оронд 464 гүүрэн дээр уг хөдөлгөөнийг дэмжигчид нэгдэж эмэгтэйчүүдийн эрх ашиг дэлхийн аль ч оронд зөрчигдөх ёсгүйг уриалсан байна. Тэгвэл олон улсын энэхүү хөдөлгөөнийг Монголд анх удаа МЗХ-ны дэргэдэх “Залуу эмэгтэйчүүд” клубээс санаачлан Энхтайвны гүүр хүртэл 1200м замаар алхах бөгөөд 11.00-13.00 цагийн хооронд тайван жагсаал үргэлжилж Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр дэлхийн өнцөг булан бүрт эмэгтэйчүүдийн эрх ашиг ихээр зөрчигддөг, дайнтай орны эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, энх тайвныг уриалах зорилгоор зохион байгуулагдах юм байна.
Мөн өөрчлөлт, шинэчлэл, тэмцэл бага зүйлээс эхэлдэг тиймээс МЗХ энэ өдөр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад чиглэсэн олон уриалгуудыг гаргах, ажил хэрэг болгох үүднээс төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, аав, ах, мөн нөхрүүд энэ өдрөөр эмэгтэйчүүддээ согтууруулах ундааны зүйлсээр бэлэг барихгүй байхыг уриаллаа.