Мафийн босс туслахаа дуудна
-Чи тэрнээс алтаа хаана нуусныг нь хэлүүлж чадавуу?
-Чадсангүй.
-зодсон уу?
-Зодсоон.
-Усанд дүрж үзэв үү?
-Үзсэн.
-Поялкинаар түлэв үү?
-Түлсэн.
-Оймсоо үнэртүүлсэн үү?
-Босс оо, арай хэрцгийдэх юм биш үү
Google: Надад бүх юм байгаа !
Facebook: Би бүгдийг нь танина !
Wikipedia: Би бүгдийг нь мэднэ !
Internet: Би байхгүй бол та нар байхгүй !
Цахилгаан: Хүүхдүүд яриж л байдийн!
Нүүрс: Цахилгаан юу гэсэн бэ?
Гал: Надгүй бол та нар юу ч биш.
Хүн: Чамайг би асаадаг биздээ
Хүчилтөрөгч: Хүн чи бага далдай !!
Дэлхий: Хүүхдүүд минь дуугай байцгаа !
Нар: Олигтойхон шиг байгаарай гама цацрагаа явуулж чадна шүү
Сүүн зам: хөөе маяглаад байвал чамайг галактикаасаа хөөнө шүү
Суперкластер: Тэр доор юу дуугараад байна аа?
Орчлон ертөнц: чих дүнгэнээд байна хэн нэгэн муулаад л байна даа….
Бурхан: Миний хүүхдүүд эвтэй байгаарай :))
Бурханы аав: Миний хүү тайван
Бурханы ээж: Чи яагаад хүүхэд загнаад байгаан хахах..
Охин: Намайг нэг л үнсэх юм бол би үүрд чинийх болно.
Хүү: Анхааруулсанд баярлалаа….
Хоёр гомо цэрэг нуувчинд сууж байна. Нэг нь:
-Дайснууд ирж байна.
-Хөөрхөн залуу байна уу?
-Алга аа.
-Тэгвэл галлаад…. =))
Цэцэрлэгийн насны охин банди 2 ярилцаж байна гэнэ.
Охин: чи уурлаад байгаамуу
Охин: чи хардаад байгаамуу
Охин: өчигдрийн хамт явж байсан залуу чинь манай аав шүү дээ.
Нэг залуу ажил үйлс нь бүтэлгүйтээд болохгүй аргаа ядан ламд үзүүдтэл.
лам: чиний гарлагын үүд нээгдсэн байна ном уншина гэв. лам хэдхэн секундын дотор уншаад дуустал
залуу : гайхан ямар хурдан дуусчваа гэтэл
лам: Энэ REMIX нь гэв
- Байна уу? Хайраа, чи хаана байна?
– Би гэртээ байна, унтах гээд л хэвтэж байна. Харин чи хаана байгаан?
– Нэг баранд, чиний ард пиво уугаад л сууж байна…
2 охин метрополист ярьж байна гэнэ.
А: Хүүе, 00 оръё оо.
Б: Яах нь вэ? Сая л ороо биз дээ?!
А: Гайгүй залуус бага байна аа, 00 зургаa дарж фэйсбүүк дээрээ тавья л даа..
Өнхрүүш эмч дээр тариа хийлгүүлэхээр ирэв. Эмч онжгыг нь олдоггүй. Аргаа бараад
– Өнхрүүшээ миний хүү унга даа!
Хятадын хил дээр нэг Монгол баатар орилно
-Алив 1 сая хятад энэ уулыг даваад ороод ир үзэлцье гэж гэнэ. Нэг сая хятад уул даваад Хэн ч буцаж ирсэнгүй. Маргааш нь мөн адил
-Алив 1 сая хужаа уул даваад ороод ир алалцая гэж гэнэ мөн л хэн ч эргэж ирсэнгүй. Маргааш нь дахиад л бүх юм болдогоороо болоход нэг хужаа арай хийн буцан мөлхөж уулын орой дээр гарснаа
-Манайхаан битгий ирээрэй худлаа ярьсан байна 2 баатар байна..
Нэг эр томилолтоор явахынхаа өмнө цахилгаан нохой хийгээд Лелик гэсэн нэр өгчээ. Явахынхаа өмнө эхнэртээ:
-Намайг байхгүй хойгуур секс хиймээр болвол зүгээр л Лелик над дээр гээд л хэлчихээрэй гээд явав. Долоо хоногийн дараа эхнэр нь тэсэлгүй «Лелик над дээр» гэвэл нөгөөх нь гүйж ирээд нөгөө ажлаа хийж гарав. Нэг, хоёр гурван цаг болов. Эхнэр нь яаж зогсоодгийг нь мэдэхгүй үхдэгийн даваан дээр арга сэдэж мөлхөсөөр цонхоо арайхийн нээгээд орцны жижүүрийг дуудан:
– Михайл ахаа, та «Лелик над дээр» гээд дуудахаач. Нэг шил өгнө шүү гэв. Орцны жижүүр ч дуудав…. Ахиад долоо хоногийн дараа нөхөр нь томилолтоос эргэж иртэл орцных нь эргэн тойронд ч нэг ч хүнгүй эл хуль байх бөгөөд орцны жижүүр л ганцаараа мод налчихсан буутай зогсож байв.
-Хөөе, Михайл ахаа, манай орцныхон чинь хаашаа бүгд алга болчихсон юм бэ?
-Бүгд хаана байгааг чөтгөр бүү мэт. Харин Лелик муу н**ш энэ хавиар хаа нэгтээ яваад л байна даа…
Нэгэн таагvй сарын барилдаанаар Хакухо Асашёорюv хоёр тавин хувиа хийж чадалгvй хvнд байдал оржээ. Тэгээд нvvр хийх газаргvй болсон тэр хоёр нутаг буцах болоход Хакухо Асашёорюv хоёр хоорондоо ярилцаж хоёулаа хэнд ч танигдахааргvй болтол зvсээ хувиргая гэж тохиролцжээ. Тэгээд тэд эмгэн болохоор шийдээд салцгааж гэнэ… Удалгvй Хакухо эх орон руугаа явахаар онгоцны буудал дээр ирээд нэг эмээгээс…
Хакухо: Та намайг таньж байна уу? гэхэд
Эмээ: Хакухо юу даа гэв..
Хакухо гайхаад…ахиад бvр өөрийгөө хэн ч танихааргvй болгоод ирж гэнэ. Тэгээд нөгөө эмээгээс…
Хакухо: Намайг таньж байна уу? гэхэд
Эмээ: Хакухо шив дээ гэж гэнэ..
Тэгэхээр нь Хакухо бvр өөрийгөө яагаад ч танигдахааргvй болгоод ирж гэнэ бvр эхнэр нь ч тvvнийг таньсангvй гэнэ. Тэгээд хvмvvсээс намайг таньж байна уу гээд л асуугаад байсанд хэн ч тvvнийг таньсангvй гэнэ. Тэгэхлээр нь нөгөө эмээ дээр очоод…
Хакухо: Би хэн байна намайг таньж байна уу гэхэд..?
Эмээ: Хvvхээ чи чинь Хакухо л байна ш дээ гэж гэнэ.
Хакухо: Аргаа бараад..ёоо. Та яаж намайг таниад байнаа гэхэд эмээ…
Эмээ: Би Асашёорюv байна аа гэж гэнэ…..
Нэг гуйлагчин бурханы хөшөөний өмнө суугаад өдөр бүр “Бурхан минь, намайг сугалаанд хожуулж өгөөч, гуйя, гуйя …” гээд л залбирдаг гэнэ. Нэг сар, хоёр сар… нэг жил … Тэгсэн нөгөө бурханы хөшөө нэг өдөр амь ороод “Гуйя хүү минь, гуйж байна, эхлээд сугалаагаа авчих л даа …” гэж ээ..
Дэлхий рүү харь гаригийхан дайраад Монголын Нийслэлийг л эзэлж чадсангүй гэнэ.
Дайрсан гаригийн Ерөнхийлөгч генералуудаасаа Улаанбаатарыг яагаад эзэлж чадаагүй талаар байцаалт авч байлаа..
– Улаанбаатарын дайснууд хамгаалалтын маш нарийн технологитой, техникийн өндөр мэдлэгтэй, хот нь их нарийн зохион байгуулалттай юм байна.
– Чи наадхаа ойлгомжтой тайлбарлаадхаач..
– Бид хот руу дайрахад тэд аль хэдийн хамгаалалтын өтгөн хортой утаа тавьсан байсан. Бид онгоцоо орхиод тэднийг хайж хайж ололгүй буцаад ирсэн чинь онгоцыг маань задлаад юу ч үгүй вагонуудад ачаад явуулчихсан байсан. Хэсэг хулгайчийн араас бид нэхсэн боловч хотоо зугтахад тун зохимжтойгоор ойр ойрхон барилга барьж зохион байгуулсанаас гадна замаа бидний машин явах аргагүй болтол дэлбэлсэн байна лээ.
Аав нь хүүгээ согтуу явахыг харлаа даанч яааааавдаа
Аавдаа аваад ирэхгүй дээ
Оршуулга. Талийгчийн төрөл садан нь сүүлчийн үгээ хэлж, лам ном уншиж энэ тэр болоод бүгд явцгаалаа. Гэтэл нэг модны цаанаас гэв гэнэт хар юүдэнтэй цув өмссөн сатанист нөхөр гарч ирэв. Тэгснээ зузаан ном дэлгэж, уруу харсан таван хошуу зурж байгаад:
-Муу ёрын сүнсний нэрийн өмнөөс чамд амилаад бос гэж тушааж байна гэлэ. Гэтэл үхсэн эр булшнаасаа зомби болоод босоод ирэв. Тэгээд мэдээж хот руу орж бөөн алаан хядаан, бантан хутгалаа. Хотын иргэд Ван Хельсингийн дуудав. Нөгөөх нь зомбийг барьж аваад:
-Буцаад булшиндаа орж гэж шившээд алж, газар булав. Гэтэл булаад яваад өгснийх нь дараа сатанист нөхөр ахин гарч ирээд амилуулан булшнаас босгов. Зомби болсон эр ахин босч бантан хутгаж, Ван Хельсинг ахиад ирж түүнийг алж булшинд нь хийх зэргээр 5-6 удаа давтагджээ.
Ингээд зомбийг ээлжит удаагаа булшиндаа буцан орсны дараа сатанист нөхөр гарч ирээд номоо дэлгэн:
-Муу ёрын сүнсний нэрийн өмнөөс… гэж байтал нь булшнаас:
-Хөөе лалруудаа би ямар түлхээд унагаачихаар босоод ирдэг дондиймаа хүүхэлдэй юм уу гэх ууртай дуу гарах нь тэр.