СУИС-ийг уртын дуучин мэргэжлээр төгссөн ч нийтний дуу руу оросн дуучин Э.Оюумаа мартын өмнөх өдөр өөрийн бие даасан тоглолтоо хийхээр тун завгүй гүйж яваа. Нэг хэсэг хамтран дуулж байсан дуучин МУГЖ Ч.Бат-Эрдэнэтэй амьдарч байсан ч урьд нь гэр бүл зохиож байсан тэр ч бүү хэл 2 ч хүүхэдтэй нөхрийнхөө өмнөх амьдралтай зууралдсаар залхсан уу яасан 2 тийшээ болсон гэх мэдээлэл цацагдаж байсан цаг саяхан.
Дуучин Ч.Бат-Эрдэнийн хувьд одоогоор Ирландад урлагийн менежментээр сураад завгүй байгаа бөгөөд хосууд үүнээс үүдэн салсан гэх яриа ч гарч байсан. Юутай ч саяхны нэгэн ярилцлагандаа дуучин Э.Оюумаагийн хувийн амьдралыг сонирхон асуусан асуултанд хариулахаас татгалзаж “Хувийн амьдралдаа яарахгүй байна” гэснээс үзэхэд үнэхээр хосууд салж дуучин Э.Оюумаа ганц бие байгаа бололтой.
С.Анир