- 13 мужтай
- Виза нь 30 хоногтой
- хар тамхи хадгалж, худалдвал шууд цаазаар авна. Эсвэл 20 жил шоронд…
- цаг агаар нь маш чийглэг. өдөрт 2-3 удаа хувцасаа солино
- замын хөдөлгөөн нь зүүн гарын дүрэмтэй
- нийтийн тээвэр нь өөрийн орны Proton гэх төмөр хүлгийг л ашиглана. Импортын маш өндөр татвартай
- олон үндэстэн орон. Уугуул иргэд 50%-ийг л эзлэнэ. Хятад, энэтхэг, филиппинчүүд энд хогоороо
- үндсэн шашин нь ислам
- олон үндэстний хоол, гал тогоотой.
- залуусын дийлэнх хувь нь англиар ярьдаг
- гудамжинд хүмүүс нь үргэлж л инээмсэглэнэ. Их найрсаг.
- аялалын бүс нутагт тантай хамт зургаа авахуулья гэвэл бүү гайхаарай.
- бараг бүх төрлийн жимс, мод, ургамал ургана
- шавьж ихтэй. Том том аалз, жоомтой
- далайн наймаалж, хавч ихтэй тул тэнгист сэлэхдээ болгоомжтой
- тиймээс наймаалж, хавчаараа хоол их хийж иддэг
- усан сан томоохон оддын гэрт л байдаг. Маш баян хүн л хувийн хауст амьдардаг
- ер нь л агааржуулагч хэрэглэх дуртай
- нутгийн иргэд бүжиглэх нь ховор. Харин зочид бүжиглэнэ. Хөгжмийн наадөм болж байхад ч тэд зогссоор л…
- энэ халуун, чийгтэй оронд архи уухгүй байвал сайн шүү
- олон сая сарьсан багваахай амьдардаг хэд хэдэн том агуй бий. Тэдний үнэр гэж…
- Жунглиэр аялсаны оронд хэдэн цаг вакум теплицэд суусан нь дээр дээ…
- Жунглид аялахдаа хөл доорхоо сайн хар. Могой, аалз, хилэнц хорхой, улаан шоргоолж…
- Жунглийн зэрлэг сармагчин харийнханд дургүй шүү.
- зөвхөн гадил жимсээр хооллодог Sunny bear мөн Bear-cat хэмээх сонин баавгайнууд зөвхөн энэ оронд л амьдардаг.
- англи хэлийг сайн ойлгодог, хүний яриаг дууриан дуугардаг нэгэн төрлийн шувуу бий
- гол мөрөнд сэлэх гээд хэрэггүй дээ. Бохир бас матартай
- Борнеогийн эргэн тойронд маш олон жижиг арал байдаг
- тэдгээр арлуудад sea-walking хэмээх аттракцион болдог
- Лабуан арал дээр онгоцоор 30 минут нисээд очдог. Арлыг тэр чигээрээ газрын тос олборлох үйлдвэр гэж ойлгож болно.
- уг арал дээрх оршин суугчдын тал хувь нь биеэ үнэлэгчид. Тэд ажилчдад үйлчилнэ
- мөн Лабуан арал дээр хямд архи, хууль бус бараа борлуулдаг
- Лабуанд хамгийн том цэргийн бааз бий
- Борнеогийн жунглид явдаг мод- walking tree ургадаг. Ус хайн үндэс нь газар доогуур хөдөлгөөн хийж байдаг.
- намаг дотор байсан модыг хэдэн жилийн дараа гэхэд хэдэн арван метрийн цаанаас олдог гэнэ
Р.Слава
www.miss.mn