Мэргэжпийн хяналтын газарт ирүүлсэн хүсэлтийн дагуу “Эхийн сүү орлуулагч бү-тээгдэхүүний тухай” хуулийн холбогдох заалтуудыг зөрчин, бүтээгдэхүүнийг сурталчилсан үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Уг шалгалтаар “ЕСЮиР”ХХК, “Универ-сал” ХХК-иуд нь энэ оны хоёр, гуравдугаар саруудад олон нийтийн телевиз, олон нийтийн сүлжээ, цахим хуудсуудаар эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг сурталчилсан нь тогтоогдсон байна.
Тухайлбал, “Универ-сал” ХХК нь өөрийн харилцагч “Нестле” ком-панийн хүсэлтээр Герман улсын “Нестле” компанид үйлдвэрлэсэн “Нестоген” нэрийн эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний талаарх сурталчилгааг орон даяар тодорхой давтамжтайгаар, “ЕСЮ УР” ХХК нь “Симилак” нэрийн эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг “РасеЬоок” олон нийтийн мэдээллийн сүлжээ, цахим хуудсаар сурталчилсан аж.
Хууль зөрчиж сурталчилгаа явуулсан ком-паниудад эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнтэй холбоотой ямар нэгэн зар сурталчилгааг олон нийтийн мэдээллийн хэрэглэл ашиглан явуулахгүй байх, Монгол улсад мөрдөгдөж буй “Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай” хуулийн холбогдох заалтуудыг мөрдөж ажиллахыг мэдэгдэн албан тоот хүргүүлж, хуульд заасны дагуу хариуцлага тооцож, торгуулийн арга хэмжээ авсан байна.
Нийслэл таймс