Энэ сарын 28-нд Орхон аймагт тоглолтоор явах үедээ “Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, Ц.Алдармаа нар муудалцаж, нэгнийхээ нуруу руу халуун ус цацаж түлсэн тухай мэдээлэл шуугиан тариад байгаа.
Тэрээр энэ хэрэгт анх Ц.Алдармааг Д.Оюунтуулыг гэмтээсэн гэж байв. Тэгвэл Ц.Алдармаа ч бас хохирогч гэдгийг найз нь мэдээллээ.
Тодруулбал, “3 охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа жүжигчин Алдармааг эмнэлэгт очиж эргэсэн гэнэ. Тэрээр энэ талаар өөрийн “Фэйсбүүк” хуудаснаа “Эмнэлэгт бие нь муу халуураад хэвтэж байгаа найзыгаа хараад өөрийн эрхгүй нулимс унагалаа. Сэтгэл өвдөж байна. 3-А түлэгдэлттэй. Үнэн зөвийг найзынхаа амнаас сонсоход Алдармаагийн нуруу руу эхэлж буцалсан халуун ус хийсэн байна. Хажуудаа олон гэрчтэй. Гэтэл хоёрхон хоногийн дотор хэвлэл мэдээллээр найзыг минь буруутгасан, дайрсан мэдээллүүд ар араасаа гарч байгааг хараад дуугүй өнгөрч чадсангүй. Та бүхэн зөвөөр ойлгоорой ” хэмээн бичсэн байна.