Украины нэг муж салан тусгаарлаж, өөрийгөө Донецкийн Бүгд найрамдах улс гэж зарласан тухай манай сайт өмнө мэдээлсэн. Энэ улс өөрийн Засгийн газар, сайдуудыг сонгожээ.
Тус улсын Соёлын сайд Наталья Воронина интернэтийн од боллоо.
Воронина сайдаар томилогдохоос өмнө загварын ертөнцөд шуугиан дэгдээж явжээ. Наталья загвар өмсөгч төдийгүй нэлээд хэдэн Загварын ордонтой, олон дэлгүүр хоршоотой юм байна.
Тэр бас дизайнер бөгөөд үе үе өөрийн цуглуулгыг олон нийтэд толилуулдаг аж.
www.mnews.mn