Малавиаас хоёр ч хүүхэд өргөж авсан Мадонна “Малавид туслая” нэртэй хүмүүнлэгийн сангаас тус улсад 10 сургууль барь хэмээн 3,8 сая доллар хандивласан билээ.
Дуучин бүсгүй маань сургуулийн барилгын явцыг харахаар тус улсыг зориод нэлээдгүй сэтгэлээр унасан байна. Хандивласан мөнгөөр нь хэдхэн ангиыг тохижуулж, хуучин сургуулийг засварласан байжээ.
Моданна тэсэлгүй тус улсын Ерөнхийлөгчийн төрсөн дүүг сангийн хөрөнгийн зарцуулалтаас холдуулсан байна. Ингэснээр ерөнхийлөгч Жойс Бандагийн уурыг хүргэжээ.
Ийнхүү алдарт од маань тус улсаас ирэхдээ шударга зангийнхаа гайгаар энгийн зэрэглэлээр үйлчлүүлэн, бусадтай адил оочир дараалалд зогсож, ачаа тээшээ шалгуулсан байна.