БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Баян-Өлгийн өмнөд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 11-16 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. 15-17 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнхи нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи зүүн хойноос зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дорноговийн нутгаар 26-31 хэм , бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 16-18 хэм дулаан байна.