Шона Картер-Брүүкс хэмээх бүсгүй хуримын даашинзны загварт тун өвөрмөц байдлаар хувьсал хийсэн байна. Тэрээр нэг сартай охиноо даашинзныхаа хормойд зүүсэн байна. Гэтэл шинэхэн гэрлэсэн хосуудыг аюултай үйлдэл гаргасан гэж хуулийн байгууллагын хяналтанд ороод байгаа аж. Харин энэ талаар сүйт бүсгүй Картер-Брүүкс өөрийгөө өмөөрч “Есүс бидний талд байгаа цагт бид хаана юу хийхийг хүснэ түүнийгээ л хийх болно. Бидний нэг сартай охин сэрүүн байсан бөгөөд миний даашинзанд найдвартай байдалд байсан” хэмээн ярьсан байна. Түүний Vera Wing –ийн цагаан даашинз бяцхан охиныг байрлуулах тусгай бэхэлгээтэй байсан нь энэ бүхнийг анхнаасаа төлөвлөсөн байсныг гэрчилж байгаа юм.