Тун удахгүй үрийн зулай үнэрлэх гэж буй Анхмаагийн хувийн амьдрал жүжигчин Билэгжаргалтай нийлж хайрын романсаа эхлүүлсэн. Харин Анугийн хувьд өөрөөсөө дүү залуутай болзох болж олны анхааралд өртөөд авсан. Харин хэсэг хугацаанд ганц бие гэгдэж байсан Сологийн хувьд сүүлийн үед АНУ-ыг байнга зорих болсон гэнэ шүү.
Тэрээр УИХ-ын дарга,Тод манлай уяач Г.Батхүүгийн отгон хүү болох Ганбаттай болзож улмаар хайрын түүхээ эхлүүлсэн гэнэ. Найз залуу нь АНУ-д суралцаж байгаа болохоор зав л гарвал найз залуу дээрээ очдог гэнэ шүү. Нилээдгүй хугацаанд ганц бие явсан Сологийн хувьд шуудхан л айлын бэр болох гэж байгаа бололтой. Хувийн амьдралдаа анхаарах болсон 3 охин хэсэг хугацааны дараа уран бүтээлдээ эргэн орох биз ээ.
С.Анир