Саяхан таалал төгссөн дуучин Уитни Хьюстоны гурван цомог “Billboard 200” жагсаалтын эхний 10-т багтсан байна. Түүний “Whitney: The Greatest Hits” цомог өнгөрсөн долоо хоногт 174 мянган хувь борлогдсон бөгөөд жагсаалтын хоёрдугаарт, “Bodyguard” зургаадугаарт, “Whitney Houston” нь есдүгээр байрт оржээ. Түүнээс гадна Уитнигийн “I Look to You” цомог “Billboard 200” жагсаалтын 16, “My Love Is Your Love” нь 30 дугаар байрт бичигдсэн аж.
Дашрамд сонирхуулахад, дуучин Аделийн “21” цомог сүүлийн 22 долоо хоногийн турш уг жагсаалтыг тэргүүлж буй.