Попын хатан хаан гэж өргөмжлөгдсөн алдарт дуучин Уитни Хьюстоны амьдралаар кино хийхээр болсон билээ. Кинонд түүний дүрийг бүтээх нэлээд хэдэн хүний нэр яригдаж байгаа юм. Тодруулбал, Женнифер Хадсон, Вивика Фокс, Жордан Спаркс, дуучин Рианна нар.
Рианна саяхан нэгэн нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа түүний дүрд тоглохыг үнэхээр их хүсч буйгаа илэрхийлсэн байна.
Кино шүүмжлэгчид 1997 онд Хьюстонтой хамтран “Үнсгэлжин” кинонд тоглож байсан жүжигчин Бренди Норвүүдийг “Энэ дүрд яг тохирно” гэцгээжээ.
Б.Сандагдорж/WWW.NOW.MN/