Дуучин МУГЖ Т.Ариунаа хөл хүнд болсон талаарх мэдээлэл гадуур тархлаа. Энэ мэдээлэл ч худал биш болж таарч, энэ жилийн “Universy best songs” наадмыг шүүхээсээ гэнэтхэн татгалзах шийдвэр гаргаад байсан нь олны анхаарал татаад авсан юм. Харин энэ удаад топ модель, жүжигчин Пүрэвсүрэн бие давхар болж гадуур дотуур явахдаа сулхан цамц өмсөж томорсон гэдсээ нууж явдагаа саяхан ярьжээ.
Өмнө жүжигчин бүсгүйг фенүүд нь хуучин найз залуу болох Цэгцбаатартай нь хэсэгтээ л эргэж, буцаалган холбож ярьсан. Тэгтэл тэрээр хуучин найз залуугаа насны ханиараа биш. Шинэхэн учирсан хайртаа насны ханиа болгохоор шийдэж, гэр бүлийн амьдрал зохиох гэж буйгаа ихэд нууцалж байжээ.
Түүний шинэхэн нөхрийг Ганзориг гэдэг бөгөөд “3анаду Майнз” гэх уул уурхайн компанийн захирал ажилтай нэгэн гэнэ. Олон жил ганцаараа явсан түүнийг ийм шийдвэр гаргасанд үеийнхэн нь төдийгүй хүмүүс талархан хүлээн авсан байна. Түүнчлэн 10 гаруй насны бяцхан охиндоо дүү дагуулахаар шийдсэн топ модель Пүүжээгийн хувьд гэр бүлийн хувьд од хийморьтой байх болжээ. Хайртай жүжигчнээ гэр бүлийн амьдрал зохиосонд иргэд ам сайтай байна.
chuhal.mn