Нигерийн цэргийн хүчнийхэн Исламын хэт даврагч Боко харам бүлэглэлийн гурван эмэгтэй гишүүнийг баривчилсан тухай мэдээлжээ. Тэдгээр эмэгтэйчүүд тагнуулын үүрэг гүйцэтгэхээс бэлэвсэн болон залуу охидуудыг ятган Боко Харам бүлэглэлийн гишүүдтэй гэрлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулдаг байсан гэнэ. Тэдний нэг Боко Харам зэвсэгт бүлэглэлийн гишүүний бэлэвсэн эхнэр байсан гэх мэдээллийг өгч байна.
“BBC” агентлагын мэдээлснээр хэт даврагч бүлэглэл өөрсдийн үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийг татан оролцуулах сонирхолтой байгаа аж. Үүний нэг тод жишээ нь: Өнгөрсөн зургаадугаар сард Нигерийн Гомбе муж дахь цэргийн хуаран руу амиа золиослогч эмэгтэй нэвтэрч, тэсрэх бөмбөг дэлбэлсний уршгаар нэг цэрэг амиа алдаж байсан явдал юм.
Боко Харам бүлэглэл өнгөрсөн дөрөвдүгээр сард Борно мужаас сургуулийн насны 200 гаруй охидыг хулгайлан одсон билээ. Саяхан тус бүлэглэл барьцааны охидыг шоронд хоригдож буй тэдний ахан дуусээр солих санал тавьсан ч Нигерийн Засгийн газар уг саналыг хүлээж аваагүй аж.