Холливудын алдартай гэр бүлүүдийн нэг Анжелина Жоли ба Брэд Питт нар амьдралаа холбохоосоо өмнө ч хүмүүнлэгийн маш олон сайн үйлсийн аяныг дэмжин ажилласаар ирсэн юм. Анжелина Жоли нь дүрвэгсдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг “UNHCR’’-ийн төлөөлөгчөөр 10 гаруй жил ажиллаж байгаа юм. Тэд 2006 онд “The Jolie – Pitt Foundation” санг байгуулсан ба энэ нь хүмүүнлэгийн аливаа арга хэмжээг санхүүжүүлж, хамтран ажилладаг байгууллага юм.
Брэд Питт нь ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмждэг учраас тэднийг эрхийн төлөө идэвхитэй тэмцэхээс гадна зэрлэг байгаль, ан амьтанг хамгаалах чиглэлээр ажилладаг байна. Анжелина Жоли, Брэд Питт нар гурван хүүхэд өргөж авсны нэг нь камбож гаралтай бөгөөд хүүдээ өв болгож камбожийн газар нутагт эдлэн худалдаж авсан гэнэ. Эдлэнгийнхээ хэсэг газрьт зэрлэг байгалийн ан амьтдыг хамгаалах хүрээлэн болгохоор шийдэж үүнийгээ “The Maddox Jolie – Pitt Project” гэж нэрлэсэн байна. Энэ мэтчилэн хэдэн зуун саяар хэмжигдэх хөрөнгийг бусдын сайн сайхны төлөө зориулдаг хосыг Холливудын хамгийн хүнлэг алдартнаар нэрлэжээ.