Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн өгүүллэгүүдээс бүтсэн “Хайрын тухай зүүд” нэртэй сонсдог ном худалдаанд гараад удаагүй байгаа билээ. Жүжигчин, найруулагч Т.Алтантуяа өгүүллэгүүдийг нь уншсан энэхүү ном эмэгтэйчүүдийн баярт зориулан бэлгийн гоёмсог баглаа боодолтойгоор худалдаалагдаж байгаа ажээ. “Тоорын өнгөт уруул”, “Бэр”, “Хайрын тухай зүүд”, “Ганц бие эмчийн яриа”, “Улаан даашинз” зэрэг өгүүллэгийг багтаасан тус CD хоёр цаг гучин минут үргэлжилдэг юм байна. “Интер”, “Мир” номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа тус ном худалдаанд гараад удаагүй ч эрэлт ихтэй байгаа аж.
Б.ХАТАНТУУЛ