Холливудын жүжигчин бүсгүй Кристина Хендрикс, Оливиа Манн хоёрын зургийг гэмт этгээд компьютероос нь хакердаж, интернэтээр цацсан хэрэг гарлаа. Хамгийн үзэсгэлэнтэй, эрчүүдийн харааг булаасан жүжигчдэд тооцогддог энэ хоёр бүсгүй нүцгэн зураг цахим хуудсуудаар тавигдснаас хойш тэдний нэр хүнд улам бүр өсчээ. Гэхдээ жүжигчин бүсгүйчүүд хувийн амьдралынх нь нууцлаг зургийг ийнхүү олонд дэлгэсэнд ихэд дургүйцэж, гэмт этгээдийг хатуу шийтгэхийг шаардаж байгаа юм байна.
36 настай Кристина нүцгэн зургаа нөхөртөө илгээснийг хакер замаас нь олзолсон бололтой. Харин Оливиа Мунны нүцгэн зургийг компьютероос нь олж авчээ. Кристина Хендриксийн хөхийг хүмүүс хиймэл гэж атаархах нь элбэг байдаг. Тэрээр энэ талаар ярилцлагадаа “Хачин юмаа, миний хөхөнд хүртэл итгэхгүй юм. Нэг ч удаа болов хүрч үзсэн хүн намайг худлаа хэлээгүй гэдгийг мэднэ дээ. Энэ ямар гоо сайхны хагалгаа хийлгээгүй байгалиасаа надад заяасан хөх” гэж Кристина өгүүлсэн байдаг. Харин Оливиа Мунны хувьд холливудын хамгийн гоо галбиртай бүсгүйчүүдийн тоонд багтдаг юм.
factnews.mn