МАН-ын дэргэдэх НАМЭХ-ноос энэ сарын 11, 12-нд буюу баасан, бямба гарагуудад “Эмэгтэйчүүд хөгжлийн төлөө-2011” форумыг зохион байгуулна. Форум маргааш 11 цагаас төрийн ордонд 10 цагаас эхлэх бөгөөд НАМЭХ-ийн ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нээж үг хэлэх юм. Мөн ерөнхий сайд С.Батболд, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар оролцоно. Энэ чуулга уулзалт нь эмэгтэйчүүдийн улс төрийн идэвхийг нэмэгдүүлэх, удирдах чадварыг нь дээшлүүлэх зорилготой аж. Үүнтэй холбоотойгоор “Цогц боловсрол бүхий Монгол эмэгтэй”, “Нийгмийн ардчиллын төлөв байдал”, “Улс төрийн манлайлал ба эмэгтэйчүүд” зэрэг сэдэвтэй илтгэл тавих юм байна.
Харин маргааш болох форумын дараа 19 цагт “UB palace”-д томоохон хэмжээний хүлээн авалт зохион байгуулахаар төлөвлөжээ.