“Бүрэнхий” цуврал киноны од Роберт Патенсон олон сарын турш ганц бие явсны эцэст найз бүсгүйтэй болжээ. Тэрбээр Британийн дуучин Талия Барнеттай болзоод хэдэн долоо хоног өнгөрч байна. Ямайка гаралтай25 настай дуучин бүсгүй Роберт Патенсонтой Лос-Анжелос хотод танилцсан аж. Шинэхэн хосууд хамтдаа авахуулсан зургаа инстеграмм хуудастаа нийтэлсэн байна. Тэд хувийн харилцаагаа папараццаас нуулгүй хотоор хамтдаа зугаалах болжээ. Үерхлийнхээ талаар Роберт Патенсон “Бидний харилцаа дөнгөж эхэлж байгаач аз жаргалтай байна” хэмээн “US Weekly” сэтгүүлд ярьжээ.
Х.ЭРДЭНЭ
– See more at: http://www.unen.mn/content/40167.shtml?alias=entertainment#sthash.VAVC9s3Y.dpuf