Найз хүүхэн маань жолооны шалгалт өгч байхдаа нэгэн хүүхнийг гөлөрч байгаад уначихсан гэсэн. үсчний салонд үсээ янзлуулж буй бүсгүй дугаарлан хүлээн суугаа хүүхнүүдийн харцанд өртдөг.
Уг нь бараг бүгд цүнхэндээ ном, сэтгүүл авчирсан ил гаргахгүй ажиглан суудаг. Дан бүсгүйчүүд цугларах үдэшлэгт хүртэл эмэгтэйчүүд бид нүүр амаа будаж, ямар хувцас өмсөхөө сонгож яддаг. Энэ үед би өөрийнхөө төлөө гоёж байна гэж хэлэх хэрэггүй, мэдээж бид гэртээ амралтын өдрөө байхдаа хөмсөг сормуусаа будаж, гоёлын хувцас өмсөх гэж шүүгээгээ ухахгүй шүү дээ. Дан ганц эмэгтэйчүүдээс бүрдсэн албан газруудын ажилтан хүүхнүүд эрчүүдийн дунд ажилладаг хүүхнүүдээс илүү моодны, илүү нямбай хувцасладаг гэнэ. Гэхдээ тэд секси биш хувцасладаг, энэ ч ойлгомжтой. Тэд эрчүүдийн биш харин эмэгтэйчүүдийн санаанд тохируулж хувцаслаж байна. Эмэгтэйчүүд моод, өнгө үзэмжний зохицлыг илүү сайн тохируулдаг ч эрчүүдэд илүү секс харагдахад юу хэрэгтэйг эрчүүдээс илүү мэдэхгүй.
Эмэгтэйчүүд бид бусдыгаа хардаг, тэд бас хариуд нь ажиглаж байгааг хараад тоомсоргүй байж чаддаггүй. Та өөрөө ижил хүйстэн биш байсан ч гэсэн. Ихэнх тохиолдолд хүүхнүүд нөгөөг харж өөртэйгээ харьцуулдаг, тэгээд ямар нэг шинэ юманд сурахыг хичээдэг. Хувцаслалт биеэ авч явалт гэх мэт. Энэ бол жинхэнэ сурах, боловсрох, сонирхол, бэлгийн асуудалтай ямар ч холбоогүй.
Бид үе үе өөрийн бие галбирын хаа өө сэвийг бусдаас эрж хайдаг. Хэн нэг нь надаас илүү тарган, илүү туранхай гэдэг баталгаа олоод санаа амардаг. Тэдгээр хүүхнүүд өөрсдийн бие галбирын өө сэвийг хэрхэн хүлээн авч байгааг харах их сонирхолтой, түүндээ эмгэнэлтэй эсвэл хошин, тайван хандаж байна уу? Тэгэхээр өөрийн өө дутагдалд ханддаг байдлаа өөрчлөх боломжтой болж байна.
Сэтгэл зүйчдийн бодлоор эмэгтэй хүн жижиг зүйлсийг маш их анхаардаг, жишээ нь цүнхийг. Эмэгтэй хүний хувцаслалт хэн нэгнийг ёсчлон дуурайх биш харин энд тэнд харснаа нийлүүлэн нэгэн цогц болгосон зүйлсээс бүрддэг. Тэр эмэгтэй ямар муухай будсан юм бэ? гэнгээ өөрийнхтэй харьцуулдаг. Бид өөрсдийн гадаад үзэмжээ хэрхэн сайхан байлгаахаа мэддэг. Харин элдэв туршилт хийснээр нөхөн сэргээшгүй хор хохирол учруулж болзошгүй учраас бусдын алдаа, оноог сайн харж бусдын туршлаган дээр суралцдаг.
Харин эрчүүд бие биеэ анхаарч харддаггүй, үүгээрээ эмэгтэйчүүдээс ялгаатай. Хэрэв өөрөө л илүүдэл жинтэй биш бол найзынхаа турсан эсэхийг тоодоггүй, илүүдэл мэдээллээр толгойгоо дүүргээд яах юм гэж үздэг. Эмэгтэйчүүд аль нэгэн эрийг өөртөө татах гэж бие биетэйгээ өрсөлддөг, иймээс өрсөлдөгчдөө анхааралтай ажиглаж байдаг. Уг нь бол эмэгтэйчүүд бид секс бэлгэ тэмдэг болсон хүүхнүүдийг их ажиглаж шүүмжилж харах ёстой мэт, гэтэл тийм биш. Яагаад гэвэл “Би хэзээ ч ийм биетэй, ийм хөхтэй болохгүй юм чинь” гэж бодоод үүнийг сонирхохоо байдаг. Учир нь эмэгтэйчүүд бид юманд бодитоор ханддаг, бидэнд өөрсөдтэй минь төстэй дүр төрх сонирхолтой бөгөөд өрсөлдөөнийг төрүүлдэг.
Та үүнийг мэдэх үү?
Цайвар үстэй хүүхнүүд мөн цайвар үстэй хүүхнүүдийг л хардаг, тарган хүүхнүүд өөр шигээ махлаг эсвэл тэдний бодлоор саяхан турсан гэж бодсон бүсгүйчүүдийг ширтдэг. Ажил хэрэгч бүсгүйчүүл өөр шиг нь тийм хүүхнүүдийн хувцаслалт, биеэ авч яваа арга байдлыг л сонирхдог. Бид зөнгөөрөө өөрсдийн “Жингийн” хүүхнүүдийн сонгож түүнтэй л өрсөлддөг.
Өөр эмэгтэй рүү харц шидлэнгээ бид өөрсдийгөө үнэлдэг. “Тэр өнөөдөр онцгүй харагдаж байна” гэж дотроо бодонгоо өөрөө үнэхээр сайхан харагдаж байгааг мэдэрнэ. “Тэр хүүхний банзал их зохижээ” гэнгээ та өөрийгөө толинд харан нэг л бишийг ойлгоно. Эм хүний хөндлөнгийн харц таны өөрийн төсөөлж байснаас илүүг хэлж өгнө.
Найз хүүхэн маань “Би танихгүй хүмүүсийн дунд орохоор эрчүүдийн харцнаас илүүтэй эмэгтэйчүүд надад хэрхэн хандаж байгаа нь илүү сонирхолтой байдаг. Танаас нэг залуу харцаа салгахгүй байгаа нь юуг ч илэрхийлж болно. Тэр зүгээр л шинэ хүүхэн болгоныг сонирхдог байж болох юм, аймаар царай муутай байсан ч гэсэн, эсвэл муухай хараад байгаа нөгөө залуу нь хажууд байгаа хартай найз хүүхнээсээ болоод тэгж байгаа ч юм билүү.
Харин эмэгтэйчүүд хэрэв та аятайхан харагдаж байвал түүнээ үзүүлэхгүй байж чадахгүй “ гэж ярьсан.