Туркийн иргэн Султан Косений 2010 онд хоёр метр 51 см-ээр дэлхийн хамгийн өндөр хүнээр тодорч, Гиннесийн номд бичигдсэн билээ.
Тэрээр акромегали буюу өнчин тархины хавдрын улмаас өсөлтийн даавар хэт ихээр ялгарах өвчтэй юм.
Тиймээс 2010 оноос эхлэн АНУ-ын Виржинийн их сургуульд өсөлтөө зогсоох эмчилгээ хийлгэснээр өсөлт нь зогссон байна.
Султаны өсөлтийн дааврыг хянах эмчилгээ хийсэн Васен гэдэг эмч “Тэр мэдээж өсч өндөр болмоор байсан. Гэхдээ түүний өсөлтийг зогсоохгүй бол яс нь биеэ даахгүй амиа алдах аюултай” хэмээн ярьжээ. Одоо түүний өнчин тархны хавдар эмчлэгдсэн аж.
Б.Сандагдорж/WWW.NOW.MN/