“Инчён 2014” Азийн зуны спортын наадам 11 дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Монголын баг тамирчдаас боксын долоон тамирчин рингинд гарахаас М.Нандинцэцэг түрүүлж рингэнд гарлаа.
Эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд ОУХМ Мягмардуламын Нандинцэцэг хамгийн түрүүнд рингэнд гарч финалд үлдэхийн төлөө Казахстаны боксчин Зайна Шекербековатай тулалдан ялагдал хүлээлээ. Талбайн хажуугийн шүүгч бүгд Казах боксчинд ялалт өгчээ.
Одоо таван тоглолтын дараа Гавьяат тамирчин Н.Төгсцогт тулалдана.
uls.mn