25-р суваг телевизээс зохион байгуулсан “Making the band” шоунаас одоогийн байдлаар “Anemone”, “Extacy” гэх хоёр ч охидын хамтлаг төрөн гарсан.
Тэгвэл “UP music production”-ы захирал Чулуунбатын продюссерлосон “Anemone” хамтлагийн охид одоогоор урын сандаа нэлээд хэдэн дуутай болсоноос гадна тун удахгүй анхны цомгоо өлгийдөн авахад бэлэн болоод байгаа аж.
Тус хамтлагийн дуулсан “Төрсөн өдрийн мэнд хүргэе ээжээ”, “Хаврын хайр”, “Чи яг дурлал шиг” зэрэг дуунууд нь гарсан даруйдаа хит болсон бөгөөд хүн бүрийн аялах дуртай дуунууд болж чадсан.
Долоо хоногийн зургаан өдөрт нь бэлтгэл сургуулилтаа хийж, рок попын ертөнцөд тэсрэлт хийхээр төлөвлөөд байгаа тус хамтлагийн охид “Sweetymotion” хамтлаг шиг болохыг хүсдэг гэнэ. Учир нь “Sweetymotion” шиг “урт настай” охидын хамтлаг монголд төдийгүй дэлхийд ч цөөхөн байдаг.
Тиймээс тус хамтлаг шиг эв нэгдэлтэй байж урт наслахаас гадна ур чадвараараа ч тэдэн шиг болохыг хүсч, бэлтгэл сургуулилтаа хийдэг байна.
Н.Хувьзаяа www.secret.mn