“Мисс Монголиа 2009” тэмцээний тэргүүн байрын шагналт, Монголын дизайнеруудын холбооны загвар өмсөгч, “Азийн модель” агентлагийн гүйцэтгэх захирал Х.Бадамгэрэл гэгч бүсгүй улс төрийн хүрээнд нэрээ мөнхлөхөөр МАН-д элсээд байгаагаа мэдэгдсэн.
Тэрбээр найз залуутай гэдгээ хэнээс ч нуудаггүй бөгөөд өөрийнхөө заяаны ханийг өөрөөс нь хэдэн шатаар илүү байх ёстой хэмээн үздэг аж.
Тиймээс түүний найз залуу хэдэн шатаар илүү байх гэж нэлээд чармайдаг хэмээн ойр дотныхон нь ярьдаг юм билээ. Мөн тун удахгүй МАН-ын гишүүнээр элсэнэ хэмээдэг юм билээ.
Factnews