Дуучин Мадонна өчигдрийн турш “Twitter”-т зочилсон байна. Тэрбээр сүүлийн дөрвөн жилийн хугацаанд уран бүтээл туурвиагүй бөгөөд шинээр гаргаж буй “MDNA” цом гийн сурталчилгааны ажилд зориулж сонсогч фэнүүдтэйгээ ийнхүү харилцах болсон юм.
Учир нь түүний шинэ клип олны шүүмжлэлд ихээхэн өртжээ. Жүжигчин Жими Фаллон “Мадонна хэдий попын хатан хаан байлаа ч клип нь ийм ичгүүргүй байх ёсгүй” гэсэн байна.
Хариу мэдэгдэл гэж болох энэхүү уулзалтын талаар сонссон 14 мянга гаруй фэн нь “Twitter”-ийн хуудсанд нэгдсэн байна. Фэнүүд нь түүнээс дараагийн аялан тоглолт болон хөгжмийн салбарын ширүүн өрсөлдөөний талаар ямар бодолтой явдгийг нь сонирхжээ.
Ж.БИНДЭРЪЯА