Монгол улсын гавьяат жүжигчин гэсэн эрхэм алдрын эзэн дуучин Т.Баясгалан кёкшюүзан Д.Батбаяртай гэр бүл болсоноосоо хойш бизнесийн салбар руу урван, дуу хуураа мартаад байгаа гэхэд хилсдэхгүй.
Тэрбээр нөхрийнхөө бэлэглэсэн “Баясгалантай дэлхий” гэх эмэгтэйчүүдийн төрөх эмнэлгээр бизнесийн гараагаа эхэлсэн. Гэсэн хэдий ч тэрбээр өөрөө энэ эмнэлгээрээ үйлчлүүлдэггүй гэнэ билээ. Учир нь хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэхээр гадагшаа явсан түүнийг эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэгтэй байж, хамгийн тансаг өрөөнд, хамгийн сайн үйлчилгээг авч төрөхгүй гадагшаа явж байгаа нь нэг л учиртай гэх яриа эмнэлгийнх нь үйлчлүүлэгчдийн дунд гарчээ.
Уг нь Т.Баясгалан сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг оруулж ирж байгаа, жирэмсэн эмэгтэйчүүдийг сайхан амрах нөхцлийг бүрдүүлсэн гэх мэтээр эмнэлгийнхээ рекламыг сайн хийсэн.
Гэхдээ энэ рекламнаас нь илүүтэйгээр өөрөө үйлчлүүлэхгүй байгаа нь өөр учир шалтгаантай, ер нь “Баясгалантай дэлхий” эмнэлгийн үйлчилгээ муу гэх бодлыг хүмүүст төрүүлж, сөрөг сурталчилгаа болж байна гэлцэж байна шүү, цаана чинь.
Э.Мөнх /factnews.mn/